Дотуур хувцасны тухай 7 түүхэн баримт
2015-12-28 18:21
Бүсгүйчүүд бидний гоёл хүртлээ хөгжсөн энэ “далдлагч” хувцасны түүхийг та мэдэх үү? Ирээдүйд ямар дотуур хувцас өмсөхийг та мэдэх үү?

Таны харж байгаа энэ хувцас бол эмэгтэй хүний анхны дотуур хувцас бөгөөд анх франц улсад үүссэн хэмээжээ. Өвдөг хавьцаа урттай энэ хувцсыг зөвхөн баян эрхэм дээдсийн бүсгүйчүүд өмсдөг байжээ.
Харин энгийн ард иргэд зүгээр өмд өмсдөг эсвэл бүр дотуур хувцас гэх зүйлийг мэддэг ч үгүй байж. Тийм ч сайхан харагдахгүй байгаа ч цэвэр даавуугаар хийдэг бөгөөд арьсыг амьсгалахад туслах материалаар оёдог байжээ. Гэхдээ бие барьдаггүй энгийн нэгэн даашинз адил байв.

Үүний дараа 20-р зууны дундуур маш том өөрчлөлт гарсан. Канадад 1930-аад оны хавьцаа Wonder Bra гэгч нэгэн эмэгтэйчүүдийн дотуур хувцсанд жинхэнэ утгаар нь хувьсал хийж чадсан юм. Тэрээр дотуур хувцсыг нейлон материал ашиглан биеийг барьдаг болгож, гадуур нь хувцас өмсөхөд үрчлээтэхгүй болгосон байна.

Европууд шинэ дотуур хувцас өмсөж байх хойгуур Орос улс асуудалтай байв. Ихэнхи эмэгтэйчүүд урт өргөн даавуун өмд өмсөж байсан. Харин 1937 онд ЗХУ-ын үйлдвэр 9 төрлийн цээживч болон 8 төрлийн хослолыг эмэгтэйчүүдэд зориулж оёжээ.

1950 онд дотуур хувцас шүүгээний нэгэн хэсэг болж бие даасан загварын хэсэг болтлоо хөгжив. Нийлэг материалын тусламжтайгаар дахин дотуур хувцасны шинэ үеийг эхлүүлжээ. Гэхдээ өөртөө загварлаг дотуур хувцас оёулах бүсгүй маш ховор байсан юм. Учир нь маш өндөр үнэтэй бөгөөд хийх материал ховордсон үе байж.

1990 оноор дотуур хувцсыг илүү эмэгтэйлэг, тачаангуй үйлдвэрлэх болж. Энэ үе гэхэд зарим улс орон үйлдвэрлэсэн дотуур хувцсаа бусад орнуудад худалдаалдаг болжээ.

Улс болгоны гаалийн холбооны төлөөлөгчид оршин суугчдынхаа эрүүл мэндэд ихээр анхаарал хандуулах болжээ. Учир нь нийлэг дотуур хувцас арьсыг амьсгалуулах боломжийг хааж, чийг шингээдэггүй, улмаар хэрэглэгчдийн эрүүл мэндийг хохироосоор байна.

Ирээдүйн дотуур хувцас
Хөвөн даавуун энэ хувцас ирээдүйд бие барих 2 талын резиныг байхгүй болгох аж. Сликоноор арьсанд наалдах тул унана гэсэн айдас байхгүй. Энэ дотуур хувцас нь үл үзэгдэгч мэт байх бөгөөд торгон даашинз өмсөхөд асуудалгүй болох юм байна.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
