Хятадын интернэт худалдааны түүхэнд тэмдэглүүштэй нэг өдөр бол 1998 оны 3 дугаар сарын 6-ны өдөр юм. Яг энэ өдрийн үдээс хойш 3:30 минутад Хятадын хамгийн анхны интернэт худалдаа нээгдэж байсан юм. CCTV-ийн Ван Кэпин гуай Жүн Гүө банкны интернэт үйлчилгээгээр дамжин, Шы Жи холбооны компаниас 10 цагийн интернэт үйлчилгээ худалдаж авсан байна. Эндээс Хятадын цахим худалдаа түүхийн тавцандаа алхан гарсан юм. 2003 онд SARS-ийн цохилтоос болоод хүмүүс гэрээсээ гарч чадахгүй байлаа. Гэрээс гарахгүй энэ үед өөрийн хэрэглээний барааг худалдан авахад зөвхөн интернэт худалдааг түшиглэнэ. Энэ нөхцөл байдлаас болж олон хүн интернэт худалдааг хүлээн авах болсон байна. Тао Бао, Дан Дан, Жүө Юе зэрэг интернэт худалдааны веб сайт нээгдсэнээс хойш, Хятадын интернэт худалдааны зах зээл цэцэглэн хөгжих цаг үедээ орсон юм.
2006 оноос эхлэн Хятадын интернэт худалдааны зах зээл II шатандаа орлоо. Тао Бао, Дан Дан, Жүө Юе зэрэг интернэт худалдааны веб сайтын хэдэн жилийн хичээл зүтгэлийн үр дүнд хэрэглэгчийн тоо 2001 оныхоос арван хэд дахин нэмэгдэв. Олон хүн интернэт худалдааны туршлагатай болж, электрон худалдааны орчны гүйлгээ улам бүр нэмэгдэн, бараа тээвэрлэлт, төлбөрийн саад бэрхшээлтэй асуудлууд аажмаар шийдвэрлэгдэв.
1999 оноос эхлэн интернэт худалдааны бараа тээвэрлэлтийн асуудлыг тасралтгүй өөрчилсөөр иржээ. 2005 он гэхэд Тао Бао, Дан Дан, DI дэлгүүр, 18900 гар утасны дэлгүүр зэрэг цахим худалдааны веб сайтын бараа тээвэрлэлтийн асуудал аль хэдийн шийдвэрлэгдсэн байна. Барааны нөөцийн төв, гадаадад бөөний бараа тээвэрлэн хүргэх, хотын доторх барааг шуурхай хүргэх зэргийг багтаасан бараа тээвэрлэлтийн систем бүрэлдэж эхлэв. Энэ нь Хятадын интернэт худалдааны хөгжлийн явцад бодитой дэмжлэг үзүүлсэн юм. Онлайн төлбөрийн арга барилд бас чухал өөрчлөлт гарчээ. Бараагаа хүлээн авсны дараа мөнгө төлөх нь онлайн төлбөрийн гол арга байсан. Ихэнх хүмүүс онлайн төлбөрийн хөгжилд итгэлгүй байв. Гэвч 2005 оноос эхлэн худалдааны банкны шинэчлэл болон онлайн төлбөрийн хэрэгслийн хөгжлөөс эхлэн энэ байдалд итгэх болсон юм. Бараг нэг шөнийн дотор Хятадын интернэт худалдааны хөгжилд учирч байсан саад тотгор арилсан гэж хэлж болно. 2005 оны эхний хагас жилд Хятадын интернэт худалдааны ерөнхий хэмжээ 10 тэрбум юаньд хүрч, жилийн сүүл болоход 20 тэрбум юаньд хүрсэн байна. 2007 онд Хятадын интернэт худалдааны зах зээл хурдтай хөгжсөн, C2C, B2C электрон худалдааны захын гүйлгээний хэмжээ 125.5 болон 92.3 хувиар огцом өссөн байна. 2007 онд Хятадын C2C электрон худалдааны захын гүйлгээний хэмжээ 51.8 тэрбум юаньд хүрч, үүнээс Тао Бао сайтын гүйлгээ 83.6 хувийг эзлэв.
Одоогийн байдлаар интернэт худалдааг аажмаар олон хүн хүлээн авч байна. Хятадын эдийн засгийн хурдтай хөгжлийг дагаад интернэтийн хамрах хүрээ хэмжээ тасралтгүй өргөжиж байна. Цахим худалдаа хүмүүсийн амьдралд улам бүр нөлөөлөх болно. Хятадын интернэт худалдаа улам бүр өсөн нэмэгдэж, одоо хөгжлийн оргил цаг үедээ ороод байна.
“Хос арван нэг” нь жил болгоны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хэлж байна. Энэ өдөр цахим худалдаагаар төлөөлөл болгож, улсын томоохон хэмжээний бараа борлуулах баярын өдөр болно. 2009 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний өдөр Тяньмао, Жиндүн, Сүнин зэрэг цахим хуралдаанууд энэ өдрийг ашиглан урамшууллын арга хэмжээ зохион байгуулж, бараа борлуулалтаа нэмэгдүүлдэг. Ингээд энэ өдөр нь Дундад улсын интернэт худалдааны томоохон баяр болдог.
2015 оны “Хос арван нэг”-ийн худалдааны өртөг 91.217 турбум юаньд хүрсэн гэж эх сурвалж мэдээлэв.
