Та өөрийгөө танилцуулна уу?
Намайг Мөнхбаатрын Одонбаатар гэдэг. Энэ жил 18 настай. Өвөр Монголын Их Сургуулийн хэлний бэлтгэлийн оюутан.
Хятад, Монголын экспод та ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
Хятад, Монголын экспод Солонго мэдээллийн төвийг Монгол Улсаас ирсэн нийт иргэдээ танилцуулах, ирсэн буудлуудаар нь очиж сонин тараах, Монгол оюутнуудаа Солонго мэдээллийн төвийг танилцуулж, мэдээлэл өгч, Солонго мэдээллийн төвөөс эрхэлсэн Солонго сониныг тараасан байгаа.
“Солонго” сэтгүүл “Солонго” сониныг хүмүүс хэр хүлээн авч байна?
Кирилл бичгээр гардаг Солонго сэтгүүл, сонин мэдээлэл түгээх хамгийн чухал мэдээллийн хэрэгсэл болж байсан тул уншигчид их дуртай хүлээн авч байсан.
Экспод оролцоход танд ямар бэрхшээл тохиолдов? Оюутан хүний хувь юуг олж сурсан бэ?
Ямар нэгэн хүндрэл учраагүй. Экспоны хугацаанд өдөр бүр Өвөр Монголын Өдрийн сонины хороонд байрладаг Солонго Мэдээллийн төвд очиж, Солонго сониноо аваад монголчуудаа тараасан учир хүндрэлтэй асуудал гараагүй.
Өвөр Монголд бас өөр ямар арга хэмжээнд оролцож байсан бэ?
Өвөр Монголд байгаа Монгол Улсын оюутнууд ийм том хамтарсан үйл ажиллагаанд оролцож болдог, оролцоод юу хийдэг, хамтын ажиллагаанд юу болдог талаар их мэдээлэл авсан. Үргэлжлүүлээд 5 жил суралцаж байх хугацаандаа иймэрхүү том үйл ажиллагаанд оролцох сонирхолтой. Энэ нь миний Өвөр Монголд ирээд оролцож байгаа анхны арга хэмжээ байлаа. Маш том, хүний сэтгэлд хүрсэн, том хэмжээний сайхан арга хэмжээ болсон. Маш сайхан сэтгэгдэл төрсөн.
Өвөр Монголд ирсэн анхны сэтгэгдэл? Хэлний бэлтгэлээ дүүргээд үргэлжлүүлэн ямар чиглэлээр сурах вэ? Таны хүсэл мөрөөдөл?
Мэдээж би энд сурахаар ирсэн. Хэлний бэлтгэлдээ сурч байна. Хөххот бол маш том, сайхан санагдаж байна. Ирэх онд би нэгдүгээр дамжаанд орно. Барилгын инженер барилгын зураг төслийн чиглэлээр суралцана. Хүсэл мөрөөдөл гэвэл сургуулиа дүүргээд ээж аав, эмээ өвөөгийнхөө ачийг хариулна гэж бодож явна.
