Хятад улсаас 134 улс оронд 500 Күнз институт байгуулжээ
2015-12-07 13:22
Нийт боловсрол эзэмшигчийн тоо 1.9 саяд хүрсэн.

Өнгөрсөн ням гарагт Шанхай хотод 10 дугаар удаагийн Күнз институт хуралдаан болж өнгөрлөө. Одоогийн байдлаар Хятад улс нь 134 улс оронд 500 гаруй Күнз институт болон 1000 Күнзийн танхимыг байгуулжээ. Мөн нийт боловсрол эзэмшигчийн тоо 1.9 саяд хүрсэн.
Мөн тус хуралд 130 гаруй орны их сургуулийн захирал, Күнз институтийн төлөөлөгч зэрэг 2300 гаруй хүн оролцжээ.

Хятад хэлийг дэлхий нийтэд сурталчлан таниулж, Хятадын хэл, соёлын нөлөөг өргөтгөх зорилготойгоор 2004 онд Ангил, Франц, Герман зэрэг улс орнуудад түгээн дэлгэрүүлэхийн үндсэн дээр Хятадын соёлын төрийн бус байгууллагаа “Күнз институтийг үүсгэн байгуулсан юм.
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
