solongonews
Түүнийг яаж мартах вэ?
2015-12-28 18:21
Эхэндээ сайхан л байсан, дурлаад л , өдөр бүр уулзаад, хамтдаа жаргалтай байсан гэвч нэг л өдөр юу нь болохоо байсан юм таарж тохирохоо байж хэрэлдэж муудалцах болсон.
Эцсийн шийдвэр хоёр тийш болохоос өөр аргагүй болсон. Гэвч чи түүнийг одоог хүртэл мартахгүй, мартаж чадахгүй байна уу? Тиймээ, бүсгүйчүүд гэлтгүй залуусд ч ийм зүйл тохиолддог.
 
Хүн бүрт мартаж чаддаггүй хүн гэж байдаг юм. Харин одоо түүнийг мартаж шинэ амьдралдаа сэтгэл хангалуун “Сайнуу?” гэж хэлэх цаг нь болжээ. 
 
Чи өөрийгөө одоо биш өнгөрсөн цагт амьдраад байгаагаа ухаарах хэрэгтэй. Чиний эргэн тойронд буй хүмүүс бүгд одоо цагт амьдарч байхад зөвхөн чи л өнгөрсөнд амьдраад байна.
 
Түүнийг бодож шаналж суулаа гээд тэр эргээд ирэхгүй нь лавтай. Ийм учраас гунигтай царайгаа хуулж аваад хогийн савруу шид харин оронд нь инээмсэглээрэй бүсгүй минь.
 
Өөрийгөө түүнийг бодох завгүй байлгах хэрэгтэй. Хөгжилтэй зүйлс хийж уйтгарлах завгүй амьдар.
Уулзаагүй удсан найзтайгаа уулзхаар тохироод, нэг кафед орж суугаад өдөржингөө буу хал. Сэтгэл чинь онгойгоод сайхан болох болно.
 
Түүний тухай санагдуулдаг бүх зүйлсээ устга, энэ нь чамд туслах болно.
Үнэхээр хэрэгтэй бол ханатлаа уйл, орилж хашгираад сэтгэлээ онгойтол уйлаад ав.
 
Гэхдээ хамгийн гол нь тэр чиний жинхэнэ хайр, заяаны хайр биш байсан болоод л явсан гэдгийг санах ёстой.
Далайд маш олон сайхан загас байхад чи ягаад тэр жараахайг хүсээд байгаа юм? Илүү сайхан залуу олдох болохоор түүний тухай бодлоо зүгээр л хаалганы цаана орхиод түгж. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл