solongonews
Аз жаргал хэвлийг минь “тогшоод” хүрээд ирлээ
2015-12-28 18:21
Гэтэл өнгөрсөн сарын эхээр л бололтой жирэмсэлсэн байна. Мэдээж төлөвлөгөөгүй зочин хэвлийг минь “тогшоод” хүрээд ирсэн ч би маш их баяртай байна. Нөхөр маань ч гэсэн ямар их баярлаж байгаа гээч.
 
Сайн байна уу эрхэм Монголжингоо. Танай сайтыг би өдөр бүр уншиж байгаа. Шинэ тутам гарч байгаа гэхэд хүний сэтгэлээс урсан гарч буй жинхэнэ амьд мэдрэмжийг мэдрүүлж байгаагаараа танай сайт онцлогтой юм болов уу гэж бодох болсон юм. Тийм л болохоор би хамгийн сайхан мэдээгээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. 
 
Юу гэвэл, би жирэмсэн болсноо саяхан мэдсэн юм л даа. Уг нь нөхөр бид хоёр хүүхэд төлөвлөөгүй байсан юм аа. Би хамгаалалт хэрэглэдэг болохоор найдвартай хамгаалж байгаа л гэж бодож байсан. Гэтэл өнгөрсөн сарын эхээр л бололтой жирэмсэлсэн байна. Мэдээж төлөвлөгөөгүй зочин хэвлийг минь “тогшоод” хүрээд ирсэн ч би маш их баяртай байна. Нөхөр маань ч гэсэн ямар их баярлаж байгаа гээч.
 
Би жирэмсний тестээ хүртэл хадгалаад өдөр бүр цүнхэндээ хийгээд явдаг юм. Ер нь төлөвлөж хүүхэд гаргадаг хүн хэр олон байдаг юм бол. Би л лав төлөвлөгөө гэж нэг их сүржин юм ярьж байгаад л маамаатай болчихлоо. Гэхдээ л энэ бол надад ирсэн бурханы хамгийн том бэлэг гэж бодоод маш их баяртай байгаа. 
 
Аан бас надад нэг асуудал байна. Жирэмсний хордлого өгөөд хэцүү л байна. Хоол унданд тийм ч сайн биш. Гэхдээ л идэж байгаа л даа. Янз бүрийн шарсан, хуурсан хоол идчихээр бөөлжих гээд байх юм. Монголжингоогийн ээж нар хордлогоо хэрхэн тайлсан туршлага байвал надтай хуваалцаарай. Та бүхнээсээ хариу ирнэ гэдэгт итгэж байна шүү. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл