Гялалзсан эрүүл арьс
2015-12-28 18:21
Энэ зун нүүрийн арьсаа эрүүл, цэвэр, өө сэвгүй байлгамаар байгаа биз. Ихэвчлэн будгаар нүүрээ халхалж, өөрийн төрөлх гоо сайханаа харуулалгүй явсаар залуу нас өнгөрөхвий дээ. Иймээс өөрийн байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ харуулах цаг боллоо.
Нүүрээ орой угааж, цэвэрлэ.
Будсан, будаагүй унтахаасаа өмнө нүүрээ угаагаарай. Угаахдаа будагч арилгагчтай, зөөлөн саван сонгоорой.
Тоник түрх.
Тоник хөвөнд уусгаж арчихаа мартаагүй биз. Тоник арьс дээрхи бохирдол тоос, шороог зайлуулж, тослогыг тэнцвэржүүлдэг.
Гуужуулагч хэрэглэ.
Долоо хоногт нэг удаа арьсаа гуужуулж, цэвэрлэж бай. Үхсэн арьсыг гуужуулж, шинэ арьсыг нөхөн төлжүүлэх болно. Ингэснээр цэвэр арьстай болох нь гарцаагүй.
Нарны тос түрх
30 хувийн хамгаалалттай нарны тосыг хэрэглэх нь чухал. Нарны тос гадны нөлөөлөөс болж арьс гэмтэх магадлалыг бууруулдаг.
Гарсан батга, идээг шахах хэрэггүй.
Шахах нь арьсыг гэмтээдэг учраас шахалгүй, нүүрээ сайн цэвэрлэхэд болно.
Эмчид ханд
Витамин, тэжээлээр бүү дутаа.
Байнгын дасгал хөдөлгөөн.
Өдөрт 7-8 аяга ус уу.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
