Стресс- Арьс
2015-12-28 18:21
Стресс дан ганц мэдрэлд нөлөөлөөд зогсохгүй арьсанд нөлөөлдөг. Батга, үрэвсэл, сэвх гэх мэт арьсан дээр гарсан бүх зүйл стресстэй ихэвчлэн холбогддог.
1.Батга
Ядаргаанаас болж ихэвчлэн гардаг учир аль болох арьсаа тайвшируулах бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Тэр дундаа ногоон цай, балжингарав цэцгийн ханд агуулсан бүтээгдэхүүн сонговол батга гарах нь эрс зогсох болно. Унтаж, амрахыг зөвлөж байна. Тослогийг тэнцвэржүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай.
2. Чийгшүүл
Арьс чинь хуурайшаад байна уу? Тэгвэл арьсаа чийгшүүлж, илүү арчлах шаардлагатай болжээ гэдгийг бүү мартаарай. Хэрэв хуурай арьстай бол алое, авакода жимний тос, тослог ихтэй бүтээгдэхүүн сонгоорой. Дээрх бүтээгдэхүүн арьсийг чийгшүүлж, үрэвсэлт идээ, батга, сэвхийг багасгах болно.Өөрийгөө тайвшируул. Битгий уурла, жижиг зүйлд санаа бүү зов.
Коллаген агуулсан бүтээгдэхүүнийг багасга.
Коллаген хэдий сайн ч хэтрүүлбэл хортой. Иим учраас арьс, нүүрийн дасгал хийгээрэй. Энэ нь коллаген хэрэглэсэнээс илүү үйлчлэх болно.
Үрчлээ
Цусан дахь сахарын хэмжээ тогтворгүй болж нүүрэн дэр батга гарч улмаар үрчлээ тогтдог. Учир тэнцвэржүүлэхийн тулд цагаан талх, түргэн хоолоос зай барьж, шинэ ногоо, ус ууж, хөх тарианы талх өдөр тутмын хүнсэндээ хэрэглэвэл тун сайн.
Нүүр будалтын хэрэгсэл, будагтаа анхаарал тавь.
Нүүр будгийн багсаа угаагаарай. Зөв будаг, харандааг сонго. Өөрийн арьсны онцлогт тохирсон будаг, бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэ.
Ари
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
