Гэргийн инээмсэглэл төв
Та бүхэнд гэргийн инээмсэглэл төвийг танилцуулж байна. Энэ төв нь эхчүүд эмэгтэйчүүдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ төв нь гэртэй хүүхдээ харан суугаа эцэг, эх болон бага насны хүүхэдтэй гэр бүлд туслах, үндсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Ихэнх залуу гэр бүлүүд маань ажил хөдөлмөр эрхэлж амьдралын төлөө зүгтэж байдаг билээ. Гэтэл энэ зуур өхөөрдөм бяцхан үрсээ хэнд найдаж үлдээх билээ гэсэн томоохон асуудал тулгардаг. Түүнээс гадна хааяа нэг гарч найз нөхөдтэйгөө уулзах, стрессээ тайлах, гоо сайханд орох фитнессд явах, урилга хүлээн авсан тохиолдолд ганц хоёрхон цаг энхрий үрийг чинь найдвартай харж хандах хүн тэр бүр олдоод байдаггүйгээс зарим зүйлийг хойш тавин хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүрдэг биздээ.
Тэгвэл хайртай үрээ “иж бүрэн камержсан, тохилог, цэвэрхэн, эрүүл , аюулгүй орчинд, эхчүүд эмэгтэйчүүдийн хайр халамжинд цагаар болон өдрөөр өгч, хийж амжуулж чадахгүй байгаа ажлуудаа амжуулж, өөртөө ч гэсэн хэсэгхэн цаг хугацаа гаргах боломжийг” Гэргийн инээмсэглэл төвийхөн танд олгож байгаа юм байна.
Таны хайртай үрийг Таны өгсөн захиас, даалгаварын дагуу тусгайлан хооллож унтуулан амраах бөгөөд сонирхолтой тоглоомуудаар тоглуулан тав тухтай байлгана. Мөн зарим эцэг эхчүүдийн ажлын цагийн хуваарь нь хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авахад амждаггүй шүү дээ. Тэгвэл Гэргий инээмсэглэл төв нь өдөр бүр 08:00 – 20:00 хүртэл, мөн хагас бүтэн сайнд ч гэсэн таны бяцхан үрсийг харж халамжилдаг учир та бяцхан үрсдээ санаа зовох зүйлгүй юм. Мөн зуны улиралд ч гэсэн Гэргийн инээмсэглэл төв маань ажиллах юм байна шүү эцэг эхчүүдээ.
Та дараах тохиолдолд манай төвийг зориорой:
- Ханиаднаас айгаад хүүхдээ цэцэрлэгт явуулж чадахгүй байгаа бол;
- Хүүхэд асрагч хайртай үрийг минь зодож гэмтээх болов уу гэж айж байгаа бол;
- Хайрт ханьтайгаа зугаалж кино, жүжиг, шоу тоглолт үзэх гэж байгаа бол
- Дотны найзуудтайгаа болон гэр бүлийнхээ найзуудтай уулзан зоог барьж хэсэгхэн зуур хөгжилдөх гэж байгаа бол
- Дэлгүүр хэсэж, үсчин, гоо сайханд орох гэж байгаа бол
- Ар гэрийн болон аливаа ажлаа амжуулах шаардлагатай байгаа бол
- Өдөрт хоёр, гуравхан цагийг өөртөө зориулан өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байгаа бол
- Цэцэрлэг, сургууль тарснаас хойш хүүхэд харах газар олдохгүй байгаа бол
- Ажил хэргийн болон баяр ёслолын аливаа арга хэмжээнд уригдсан бол
Манай давуу тал:
- Бид нэг өрөөндөө 10-аас дээш хүүхэд авдаггүй
- Таны хүүхдийг бид ээж нь юм шиг л харж, ханддаг
- Таны өгсөн захиас, даалгаврын дагуу тусгайлан хооллож унтуулдаг
- Та манай хүүхэд хардаг орчинтой өөрөө явж танилцаж болдог
- Бид хүүхдүүдээ унтуулахдаа бүүвэйн дуу аялж унтуулдаг
- Гар утаснаасаа, хүссэн үедээ хүүхдээ камераар харах боломжтой
Танд асууж лавлах зүйл байгаа бол сэтгэгдэл бичиж үлдээгээрэй. Баярлалаа.
Холбоо барих:
Утас: 94006600
Үнийн тариф
Нэг цаг: 3,000₮
Нэг өдөр: 20,000₮
Нэг сар: 280,000₮
Хэрэв та Mongoljingoo.mn дээрээс танайхыг мэдэж авлаа гэх юм бол байнгын 5% -ийн хөнгөлөлт эдэлж байх болно.
Жич: Манай төв 1-ээс дээш настай хүүхдүүдийг хүлээн авахыг анхаарна уу!









