solongonews
Хятад даяар шинэ оны уур амьсгал бялхаж байна
2024-12-25 17:34
Хятад даяар шинэ оны уур амьсгал бялхаж байна

Шинэ оны баяр хаяанд ирээд буй энэ үед дэлхийн томоохон хотууд ч аль хэдийн гайхалтай уур амьсгал бүрдүүлж, он солигдох торгон агшныг сэтгэл догдлон хүлээж байгаа биз ээ. Хятад улсад захууд дээр улаан "Өлзий" үсэг, хятад зангилаа, дэнлүү, хуанли, цонхны чимэглэл, могой жилийн төрөл бүрийн гоёл чимэглэлээр дүүрч, баярын уур амьсгал бялхаж байна.

Улаан өнгө нь аз жаргал, мөнгөний бэлгэдэл бөгөөд баяр ёслолын үеэр асар ихээр хэрэглэгддэг. Дэнлүү, хуанли, цонхны чимэглэл зэрэг зүйлс нь гэр орон, олон нийтийн газар, худалдааны төвүүдийн өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлж байна.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл