Амьдралдаа заавал хэрэгжүүлээрэй!
2015-12-28 18:21
Шинэ оны мэнд! Таны бодлоор аз жаргал гэж юу вэ? Миний бодлоор элэг бүтэн юугаар ч дутахгүй байх нь аз жаргал. Өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Гэхдээ сэтгэл хангалуун байна гээд ахиж дэвшихгүй, хөдөлмөрлөхгүй илүү зүйлийг хийж бүтээхийг хүсэхгүй байж болохгүй.
Хийж байгаа зүйлээсээ аз жаргалыг мэдэр. Хэрвээ мэдэрч чадвал та заавал амжилтанд хүрнэ.
1. Инээмсэглэхээ битгий март
Эмэгтэй хүний хамгийн сайн хийж чадах зүйлийг мөнгө үрэх гэлцдэг. Харин миний бодлоор инээмсэглэх. Инээмсэглэх их амархан. Гэхдээ худлаа инээх хэцүү. Та инээж байхдаа аз жаргалтай, илүү хөөрхөн харагддаг.

2. Үргэлж хөдөлмөрлө
Завтай суух чөлөөг өөртөө хэзээ ч битгий өг. Ядаж зүгээр сууж байхдаа толгойн дотроо бодож эргэцүүл.

3. Бүхнийг ав
Өөртөө хэрэгтэй гэсэн зүйлсээ бүгдийг нь авч сур өөрөөсөө битгий мөнгө хармал. Нэг зүйлийг санахад та хүссэн бүхнээ авах чадалтай болохын тулд мөнгөтэй эрх мэдэлтэй болох хэрэгтэй. Эрх мэдэл мөнгөтэй болохын тулд та хөдөлмөрлөх хэгэтэй гэдгийг сана!!!

4. Өөрөөрөө бахарх
Гэхдээ юу ч хийгээгүй байж хий хоосон зүйлд өөртөө цаасан малгай өмсүүлээд сууж болохгүй шүү.
Гоо
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
