Бургер хийцгээе
2015-12-28 18:21
Бургерийг үхрийн махар хийвэл илүү амттай болдог. Сайхан амттай болгохын тулд махыг бөөрөнхийлөхдөө хэт чанга базахгүйгээр хийж давс цацаж өгвөл илүү амттай.
ОРЦ: 4 бургер
-1кг үхрийн мах
-бургерийн булочка 4ш
-бяслаг
-улаан лооль
-хүрэн сонгино
-майонез, кетчуп
ХИЙХ АРГА:
1. Махыг татна. Котлет шиг бөөрөнхийлнө. Хэт чанга базаж болохгүй. Давс цацна. Амтлахгүй.
2. Котлетийг 8-10 минут шарна. Нэг удаа эргүүлнэ.
3. Бургерийг бэлдэнэ: талхан дээр кетчуп түрхээд бусад орцоо тавина.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
