solongonews
Удирдагч хүний таван гол түлхүүр
2015-12-07 17:12
Чадварлаг удирдагчид өөрийн онцог байдлаа хадгалж үлдэх хэрэгтэй.

1.   Бэрхшээлтэй нүүр тул

Агуу удирдагчид үргэлж  бэрхшээлтэй нүүр тулгардаг. Тиймээс өөрийн бизнестээ амжилт гаргахын тулд  ямар ч сорилт тохиолдсон бүү шантар. Өөрийнхөө ажилчидтай санал бодлоо байнга солилцож, тэдний итгэлийг олж авах хэрэгтэй. Учир нь ажилчид бүтэлгүй удирдагчид  дургүй байдаг.

Хов жив, цуурхал нь бодит байдлыг 10 дахин муу болгож  хувиргадаг. Тиймээс удирдагч хүн ажлын хамт олонтойгоо үргэлж ойлголцож  байх хэрэгтэй.

2.  Итгэ, ял

Удирдагч хүн бусдын итгэлийг алдахгүй байх нь чухал. Учир нь итгэлээр маш их зүйлийг хийж бүтээж болдог юм. Тиймээс удирдагч хүн өөрийн хамтран ажилладаг хүмүүстээ үргэлж анхаарал халамж үзүүлдэг байх ёстой. Энэ нь ажилчдыг ажлын байран дээрээ идэвхи тэмүүлэлтэй байлгахад чухал нөлөө үзүүлдэг. Харин ажилчид тань ямар нэгэн алдаа гаргавал тэднийг буруутгахын орон нөхцөл байдлыг тайван хүлээн авч цаашдын ажилдаа улам илүү хичээх боломжийг олгох хэрэгтэй. Ингэх нь тэдний хувьд таныг хүндэлж, танд улам илүү итгэх боломжийг бий болгодог. 

3. Өөрийнхөөрөө бай

Та хэн нэгэнтэй адилхан байх гэж хичээх хэрэггүй. Харин өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Учир нь таньтай хамт ажиллаж байгаа хүмүүс таныг өөрийнхөөрөө байна уу эсвэл дүр эсгээд байна уу гэдгийг хэлээд өгнө. Тиймээс өөрт байгаа давуу талуудаа ашила. Хэрэв таньд  хуучин гутал байгаа бол түүнийгээ өмс. Таньд хүч чадал хүсэл тэмүүлэл байна уу? Тэгвэл тэр бүхнээ удирдагч болохдоо ашигла.

4. Хүндлэлийг олж ав 

Өөрөө өөрийгөө ёс суртахуунтай хүн болгон удирд. Эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ хүндлэлийг олох нь чухал. Гэвч  Удирдагч хүн байна гээд бусдын явган яриаг хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Гэхдээ тэднээс хамаагүй зайгаа барих хэрэггүй.

5. Бусдаас онцгой бай

Чадварлаг удирдагчид өөрийн онцог байдлаа хадгалж үлдэх хэрэгтэй. Ажилчид тань таны шинэ санаа, гярхай зан үргэлж харж байдаг. Тиймээс хамгийн сайн удирдагч байхын тулд ямар ч газар байсан үргэлж  шинийг санаачилж, шинэ арга барилыг хайж, өөрийнхөө давуу талыг бусдад таниулах явдал юм. Амжилтанд хүсэн удирдагч хүмүүс үргэлж онцгой байдаг. Тэд үргэлж эргэн тойрноо ажиглаж шинэ зүйлийг  өөрийн зорилгодоо ашигладаг. 

Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл