14 дэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 13-р хурал 25-нд санал хураалт хийж, 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганыг хуралдуулах тухай шийдвэрийг батлав. Шийдвэрийн дагуу, 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 2025 оны 03 дугаар сарын 05-нд Бээжинд нээгдэх юм.
Уг шийдвэрт санал болгосон 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хурлын хөтөлбөрт: засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэх, 2024 оны улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал болон 2025 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тайлан, 2025 оны улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийг хянан хэлэлцэх, төвийн болон орон нутгийн 2024 оны төсвийн гүйцэтгэлийн байдал, 2025 оны төсвийн болон орон нутгийн төсвийн төслийн тайлан, 2025 оны төвийн болон орон нутгийн төсвийн төслийг хянан хэлэлцэх, "БНХАУ-ын БХАТИХ болон орон нутгийн бүх шатны ардын төлөөлөгчдийн их хурлын гишүүдийн тухай хууль (нэмэлт өөрчлөлтийн төсөл)"-ийг хянан хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх тухай БХАТИХ-ын Байнгын хорооны саналыг хянан хэлэлцэх, БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланг хянан хэлэлцэх, Ардын дээд шүүхийн ажлын тайланг хянан хэлэлцэх, Ардын дээд прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэх зэрэг хөтөлбөр багтсан байна.
