Ли Кэчян ерөнхий сайд хуралд оролцож буй Орос, Монгол, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан, Пакистан, Афганистан, Энэтхэг, Иран, Беларусь зэрэг орны ерөнхий сайд нар болон төлөөлөгчидтэй өнөөгийн нөхцөл байдалд тулгарч буй өрсөлдөөн сорилтуудыг хэрхэн даван туулах, хамтын хөгжлийг биелүүлэх талаар санал бодлоо солилцжээ.
Ли Кэчян: - Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсан 14 жилийн хугацаанд ер бусын түүхэн замналыг туулахдаа эрх тэгш, харилцан итгэлцсэн, хамтран ажиллаж, хамтын ялалт байгуулахаар зорилго болгож, гишүүн орнуудад үр өгөөж хүртээж, бүс нутгийн тогтвортой хөгжлийг урагшлуулахын тулд хүчин зүтгэсээр ирсэн. Бид цаашид Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хөгжлийн стратеги болон Ази Европын эдийн засгийн холбоо зэрэг механизмтай уялдуулж, нээлттэй, багтаамжтай хөгжлийн үр өгөөжийг хамтран эдлэхийг зорин ажиллах болно. Түүнчлэн аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм, соёл уламжлалын 3 салбарын үндсэн дээр хамтын ажиллагааны 6 тавцан гаргаж, талуудын найрсаг хамтын ажиллагааг баталгаажуулж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг шинэ шатанд ахиулан, хүн төрөлхтөнд үр өгөөжийг нь хүртээхийг хүсэж байна гэжээ.
