Хятад, Узбекистан Ташкентын Дорнодын Их Сургуулийн Күнзийн институтын хамтын ажиллагааны гэрээнд 2004 оны 06-р сарын 15-ны өдөр гарын үсэг зурснаар дэлхийн анхны Күнзийн институт мэндэлсэн юм. Мөн оны 11-р сарын 21-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод Күнзийн институт албан ёсоор нээлтээ хийсэн нь дэлхийн хамгийн анхны үйл ажиллагаа явуулсан Күнзийн институт болсон түүхтэй.
Цаг үеийн шаардлагаар бий болж хөгжсөн
Хятад улсын гадаад ертөнцөд нээлттэй байдал улам өргөжиж, эдийн засгийн тогтвортой, хурдацтай хөгжихийн хэрээр гадаадын иргэдийн Хятад хэл сурах эрэлт хэрэгцээ нэмэгдэж, Хятадын анхны сургалтын байгууллага, үйл ажиллагааны загвар нь эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болсон байна. Үүний тулд Хятад хэлийг гадаад хэл болгон заах ажлын баг Хятад хэлийг гадаадад сурталчлах байгууллага байгуулахаар шийдэж, түүнийгээ “Күнзийн институт” гэж нэрлэсэн. 2004 онд дэлхийн анхны Күнзийн институт байгуулагдаж, Күнзийн институт ийнхүү бий болсон түүхтэй.

2024 оны "Күнзийн институтын өдөрлөг"-ийг тэмдэглэх арга хэмжээний үеэр зохиосон Күнзийн институтын захирлын дурсгалын медаль гардуулах ёслол.
2007 оны 04-р сард "Күнзийн институтын дүрэм"-ийг нийтэлж, энэ нь Күнзийн институт байгуулах үндсэн суурь болсон юм. Тус дүрэмд Күнзийн институтын зорилгыг тодорхойлоод зогсохгүй Күнзийн институтыг дэлхийн бусад хэл, соёлыг сурталчлах байгууллагуудаас ялгах үндсэн шинж чанаруудыг зааж өгсөн байдаг. Тодорхойлбол, нэгдүгээрт боловсролын шинж чанар, хэлний үндсэн бизнесийг дагаж мөрдөх. Хоёр дахь нь Хятад, гадаад хамтран үйл ажиллагаа явуулж, хамт бүтээн байгуулалт хийж, хамтын менежментийг баримтлах. Гурав дахь нь арга хэмжээг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан уян хатан, олон талт байлгахыг шаардах юм. Сургуульд хэрэглэгдэж буй энэхүү загвар нь практикт асар их ач холбогдолтой бөгөөд олон улсын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн байна.
2020 онд Күнзийн институтын дотоод хөгжлийн хуулийг дагаж мөрдөхийн тулд Бээжингийн Их Сургууль, Бээжингийн Хэл Соёлын Их Сургууль зэрэг 27 их сургууль, аж ахуйн нэгж, нийгмийн байгууллага хамтран Хятадын олон улсын Хятад хэлний боловсролын санг байгуулжээ. Энэ нь хуулийн дагуу Күнзийн институтын брэндийн онцгой бизнесийн үйл ажиллагааны эрхийг авч, Күнзийн институтийг хувийн болон брэнд болгон хөгжүүлэх замыг нээсэн.
Тоо баримтаас үзвэл, 2023 оны эцсийн байдлаар Хятадын 284 түнш байгууллага, гадаадын 1266 түнш байгууллага хамтран дэлхийн 160 оронд /бүс нутагт/ 496 Күнзийн институт, 757 Күнзийн хичээлийн танхим байгуулж, нийт 20 сая орчим оюутан суралцаж байна.
2006 оны 09-р сард байгуулагдсан Зимбабвегийн Их Сургуулийн Күнзийн институт нь 20 шахам жилийг туулсан бөгөөд зөвхөн тухайн нутгийн иргэд болон засгийн газарт хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй улам олон Зимбабвечуудын Хятад хэл сурах газар болсон байдаг.

Оюутнууд Танзани улсын Дар-эс-Саламын Их Сургуулийн Күнзийн институтын номын санд ном үзэж байна.
Зимбабвегийн Их Сургуулийн Күнзийн институтын Хятад улсын захирал Ли Личинь сэтгүүлчдэд хандан:
- Одоогийн байдлаар Күнзийн институтын Хятад хэлний хичээлийг их сургуулийн кредитийн системд хамруулж, хятад хэл болон холбогдох хичээлүүд нь тус сургуулийн албан ёсны хичээл болсон юм. 2021-2022 оны хичээлийн жилийг жишээ болгон авч үзвэл Күнзийн институт нь Зимбабвегийн их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны сургууль, Бизнесийн сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн гурван ангийн нийт 1592 оюутанд долоо хоногт 12 цагийн хятад хэл, хятад соёлын заавал суралцах хичээл зааж байна. Одоогийн байдлаар Күнзийн институтэд нийт 25 салбар сургалтын газар байдаг. Зимбабвегийн Их Сургуулийн Күнзийн институт үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 2000 гаруй төгсөгчийг Хятад, Зимбабвегийн компани, сургуулиудад орчуулга, хятад хэл, хятад соёл заах зэрэг чиглэлээр ажилд илгээжээ. Сургасан оюутны нийт тоо 12 мянга гаруйд хүрч, Хятад, Зимбабвегийн солилцоо хамтын ажиллагааг ахиулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж хэлж болно”.
Харилцаа холбоог дэмжих гүүр болжээ
Газар дундын тэнгисийн арлын улсын Мальтагийн Гэгээн Маргаретийн дунд сургуульд орон нутагтаа нэлээд алдартай "Хятад хэлний ярианы булан" байдаг. 2010 онд байгуулагдсан цагаасаа хойш оюутнуудад Хятадын соёл, хөгжлийн тухай ойлгох чухал цонх болсоор ирсэн. Түүний үүсгэн байгуулагч нь Гэгээн Маргаретийн дунд сургуулийн байгалийн ухааны багш Аззопарди юм.

Саудын Арабын нийслэл Эр-Рияд дахь Ханхүү Султаны их сургуулийн Күнзийн институтын гурван хүүхэд уран бичлэг, луу бүжгийн загваруудыг дэлгэн үзүүлж байна.
Аззопардиг бага байхад түүний эмээ нь "Марко Пологийн аяллын тэмдэглэл"-ийг байнга уншиж өгдөг байв. Энэ номд дүрслэгдсэн Хятад улс түүнийг маш их татжээ. Хятад улс ямар байдгийг мэдэхийн тулд Аззопарди Хятад руу хэд хэдэн удаа очиж байсан. 2013 онд тэрээр хоёр дахь удаа Хятад руу аялсан юм. Хятадад хийсэн энэхүү удаагийн аялал нь Хятад хэл сурах маш хэрэгтэй гэдгийг түүнд мэдрүүлжээ. Буцаж ирээд Мальтагийн Их Сургуулийн Күнзийн институтэд Хятад хэл сурахаар бүртгүүлсэн байна. Тэрээр мөн энэхүү хичээлийн танхимын хамгийн анхны нэг бүлэг сурагч болжээ.
Аззопардид Хятадыг Мальт улсын хүмүүст таниулах гэсэн бодол байдаг. Тэрээр бүх талын дэмжлэгтэйгээр 10 гаруй жилийн өмнө Гэгээн Маргаретийн дунд сургуульд олон соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор "Хятад хэлний ярианы булан" байгуулжээ. Гэхдээ түүнээс "Яагаад Хятадыг сонгосон юм бэ?" гэж хүмүүс үргэлж асуудаг.
- Яагаад Хятад байж болохгүй гэж, Хятад улс ийм баялаг соёлтой, эртний түүхтэй, яагаад Хятад хэл сурч болохгүй гэж би хариулдаг байсан. Би сурагчдаа Хятадын соёлд хайртай гэдгээ илэрхийлж, өөр өөр улс орон, соёлыг хооронд нь холбож сурахад нь тусалдаг гэж Аззопарди хэлж байлаа.
Өнгөрсөн жил Гадаад коллежийн оюутнуудын 22 дахь удаагийн "Хятад хэлний гүүр" тэмцээнд Серб охин Ли Ифань тэргүүн байранд шалгарсан юм.

Албани улсын Тирана их сургуулийн Күнзийн институтаас зохион байгуулсан хятад хэлний өдрийн арга хэмжээнд хүмүүс хятад уран бичлэгийг сонирхож байна.
- Би Хятад хэл сурахыг зөвхөн Хятад улс, Хятад хэлд дуртай байдаг учраас биш, мөн өөрийгөө сорих хүсэлтэй учраас сонгосон. Би Сербийн Күнзийн институтэд хятад хэлний ангид нэг удаагийн хичээлд суусныхаа дараа энэхүү "Дэлхийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэл"-ийг сурахаар шийджээ гэж Ли Ифань хэлж байлаа. Өнөөдөр тэрээр Хятад хэлээр чөлөөтэй ярьдаг төдийгүй Хятадын онлайн соёлын тухай ч сайн ойлгодог.
- Дэлхий нийтийн хэмжээнд бүр сая гаруй оюутан Күнзийн институтэд бүртгүүлдэг бөгөөд энэ нь Күнзийн институтын бодит эрэлтийн хамгийн бодит үндэс юм гэж Хятадын олон улсын хятад хэлний боловсролын сангийн дэд дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Жао Линшань 2023 оны Дэлхийн хятад хэлний хурлын үеэр болсон "Күнзийн институтын ирээдүйн хөгжил" форум дээр хэлсэн юм.
Иргэд хоорондын нөхөрлөл, харилцаа холбоог бэхжүүлжээ
Ннамди Азикиве Их Сургуулийн Күнзийн институт нь Хятадын Шямэнь Их Сургууль болон Нигерийн Ннамди Азикиве Их Сургуулийн хамтран байгуулсан Күнзийн институт юм. Тус Күнзийн институт нь Нигерийн зүүн өмнөд хэсэгт орших Анамбра мужийн Авка хотод байрладаг. 2008 оны 03-р сард байгуулагдаж, 2009 онд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Сьерра-Леоны Их Сургуулийн Күнзийн институтын тулааны урлагийн багш Сьерра-Леоне улсын нийслэл Фритаун хотын Фура Бэй коллежийн харьяа ахлах сургуульд тулааны урлагийн хичээл зааж байна.
Нигерийн оюутан Жан Хун-И энэхүү Күнзийн институтэд суралцаж байв. Хятад хэл сурахаасаа өмнө Жан Хун-И-гийн бакалаврын мэргэжил нь электроник, цахилгааны инженер байсан. Дараа нь тэр банканд ажиллаж байсан ч энэхүү ажил нь түүнд таалагдаагүй. Тэрээр 30 настайдаа ажлаасаа гарч, Хятад хэл сурахаар шилжихэд Жан Хун-И ч мөн адил ирээдүйнхээ тухайд эргэлзэж байв. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэрээр энэ удаад өөрийнхөө чухам юунд сонирхолтой болохоо олж мэджээ. Хятад хэлний мэдлэг сайжрахын хэрээр Жан Хун-И Хэбэй Багшийн Их Сургууль болон Юньнаний Багшийн Их Сургуульд суралцах хүсэлтээ гаргав.
Суралцсан туршлагаа эргэн дурсахдаа Жан Хун-И:
- Намайг Хятад хэлний ертөнцөд хөтөлж, амьдралыг минь сайхан, өргөн цар хүрээтэй болгож, ирээдүйг минь итгэл найдвараар дүүрэн болгосон хүн бол Ү багш. Би түүнд насан турш талархана гэж өөрийн бодлоо хуваалцсан юм.
Мальтагийн Их Сургуулийн Күнзийн институтэд багшилж байсан Хятад хэлний багш Сүнь И энэхүү ажилд анх ороход Хятад хэлний үндсэн хичээлүүд болон хятад хэлний мэргэжлийн хичээл, сонгон сурах хичээлүүдийг голчлон хариуцаж байв. Түүнийг баярлуулж байгаа зүйл бол бакалаврын 1-р курсийн хичээлийн дараа оюутнуудын 3/4 нь Хятад хэлийг бакалаврын мэргэжлээр сонгосон явдал юм. Түүгээр ч зогсохгүй зарим хятад хэлний кредит шаардлагагүй оюутнууд ч хятад хэлний хичээлд суухаар ирдэг. Тэдний хятад хэл сурах хүсэл эрмэлзэл хичээл сонгосон оюутнуудаас дутахгүй олон.
- Миний сэтгэлийг хөдөлгөсөн бас нэг үзэгдэл бол зарим оюутнуудын эцэг эх ч хүүхдийнхээ нөлөөгөөр хятад хэл сурч эхэлсэн. Хятад хэлний гэрчилгээ олгох курст бүртгүүлсэн. Багш хүний хувьд сурагчид маань хятад хэлний түвшин нь өдөр тутамд сайжирч, Хятад хэл энд улам бүр түгээмэл болж байгааг хараад би маш их баярласан гэж Сүнь И ярилаа.

Лаосын Луанг Прабанг хотын Суфановонгийн Их Сургуулийн Күнзийн институтээс зохион байгуулсан гадаад коллежийн оюутнуудын дунд зохиогддог "Хятад хэлний гүүр" тэмцээний Лаос улсын шигшээ шатанд оролцогчид авьяас чадвараа харууллаа.
- Хятад хэлний гүүр” тэмцээнд мөн Күнзийн институтын оюутан залуус олон бий. Тэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ч хятад хэлээр холбогдон нөхөрлөж, олон орны соёлтой танилцсан. Олон тэмцээнд оролцогчид дэлхийн соёлын нийтлэг хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллахаар ч шийдсэн.
Хятадын Олон улсын боловсролын сангийн дарга Ян Вэй:
- Бид Күнзийн институтын найрсаг хамтын ажиллагаагаар ижил бодолтой хүмүүсийг чин сэтгэлээсээ урьж, 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг ашиглан тус бүрийн хамгийн гоё сайхан зүйлээ бие биетэйгээ хуваалцаж, тогтвортой, урт хугацааны ахиц дэвшилд хүрэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
