ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн 03-р сарын 24-ний өдөр Дяоюйтай зочид буудалд АНУ-ын Blackstone группын дарга Стивен Шварцмантай уулзав. Хэ Лифэн хэлэхдээ, Хятадын эдийн засгийн өнөөгийн хөгжлийн эрч хүч шинэ эерэг чиглэлд шилжиж, эрч хүч улам бүр нэмэгдсээр байна. Дотоодын болон олон улсын давхар эргэлтийг харилцан дэмжих хөгжлийн шинэ загвар хурдацтай хөгжиж, хэтийн төлөв улам гэрэлтэж байна. Blackstone групп зэрэг Америкийн олон компани ба урт хугацааны хөрөнгө оруулалт Хятад улстай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны эрүүл хөгжлийг ахиулахад илүү их үүрэг гүйцэтгэнэ гэв.
Стивен Шварцман:
- Blackstone групп Хятадын эдийн засгийн хөгжилд итгэл дүүрэн байгаа бөгөөд Хятадын зах зээл дэх байр сууриа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Америк, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж хэлэв.
