solongonews
Мяо үндэстний эмэгтэйн 40 гаруй жилийн баримтлал - Мяо үндэстний хувцас оёх мэргэжил
2025-03-07 10:22
Мяо үндэстний эмэгтэйн 40 гаруй жилийн баримтлал - Мяо үндэстний хувцас оёх мэргэжи

Хятадын Гауншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Люжүө хотын Рүншүй Мяо үндэстний өөртөө засах шянийн Гандүн тосгоны Гандүн хотхоны 51 настай Мяо үндэстний бүсгүй Ян Хүн-Ин бол Мяо үндэстний хувцас заслын ур чадварын Өөртөө засах орны зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч, Люжүө хотын ардын урлагч юм. 

Ян Хүн-Ин  бага наснаасаа Мяо үндэстний уламжлалт соёлд дур бахтай, 7 настайдаа том хүнээс Мяо үндэстний хувцас оёх ур чадварыг сурч, оёдолд улам дуртай болов.

20-р зууны 90-ээд оноос эхлэн, Ян Хүн-Ин Мяо үндэстний хувцас оёх ба хатгамал хатгахыг уламжлан, нэг л мэдэхэд нутаг усандаа нэртэй оёдолчин болсон байлаа. Тэрээр гэртээ ажилгүй сууж буй Мяо үндэстний эмэгтэйчүүдийг дагуулан оёдол оёж тэд нэрт ажил олгосон байна.

Өнөөдөр Ян Хүн-Иний оёж бүтээсэн Мяо үндэстний хувцас засал, соёлын болон аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд нь улс даяар зарагдах болсон байна. Орон нутгийн соёлын болон аялал жуулчлалын салбар хөгжхийн хирээр Мяо үндэстний хувцас засал нь ч жуулчдын анхаарлыг татаж байна.

Ян Хүн-Ин олон жилийн турш уулан гүндээ амьдарсаар байна. Тэр хэлэхдээ, Мяо үндэстний эмэгтэйчүүд бол Мяо үндэстний хувцас оёх гол хүч юм. Мөн ч тэд Мяо үндэстний хувцасаа оёсоор байх болно гэв.

Сүүлийн жилүүдэд Ян Хүн-Ин Мяо үндэстний уламжлалт оёдолын ур чадварыг илүү олон хүнд таниулж өвлүүлэх, Мяо үндэстний хувцас үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд орон нутгийн сургууль, Мяо тосгон, оршин суугчдын хороололд хүрч Мяо үндэстний хувцас оёх ур чадварыг  байнга үнэ төлбөргүй заадаг. 

Зохиогч: Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Хуан Шяобан
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл