solongonews
Хятадын 2025 оны төсвийн зургаан гол зорилтыг тодорхойлов
2024-12-25 10:42
Хятадын 2025 оны төсвийн зургаан гол зорилтыг тодорхойлов.

Хятадын Үндэсний санхүүгийн ажлын бага хурал 23-24-ний өдрүүдэд Бээжин хотод болж,уг хурлаарХятадын 2025 оны төсвийн ажлын 6 гол зорилтыг тодруулсан байна.

1.Дотоодын эрэлтийг тэлэхийг дэмжинэ.Тэтгэвэр авагчдын суурь тэтгэврийг зөв нэмэгдүүлэн,өргөн хэрэглээний барааны худалдааг дэмжиж,үр дүнтэй хөрөнгө оруулалтыг идэвхтэй өргөжүүлнэ.

2.Орчин үеийн аж үйлдвэрийн системийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.Шинжлэх ухаан, технологийн инновацын чадавхыг сайжруулахад анхаарч, үндсэн технологийн судалгааг бүрэн дэмжинэ.Аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг ахиулах ажлыг эрчимжүүлж,төрөлжсөн,шинээр бий болсон жижиг дунд үйлдвэрүүдэд урамшуулал, татаас олгох бодлогыг сайтар хэрэгжүүлнэ.

3.Иргэдийн амьжиргааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.Ард түмний амьжиргааны төвшийг дээшлүүлж,дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхтэй хослуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэн тэргүүнд тавьж, боловсролоор дамжуулан хүчирхэг улс орны бүтээн байгуулалтыг дэмжинэ.Хүн амын хөгжлийг дэмжих бодлогын тогтолцоог боловсронгуй болгож, эрүүл мэндийн салбарын хөгжлийг ахиулж, нийгмийн баталгааг сайжруулна.

4.Хот, хөдөөгийн цогц хөгжлийг дэмжинэ.Үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангаж, ядуурлаас ангижруулах үр дүнг үргэлжлүүлэн бататган өргөжүүлж, хөдөө бүс нутгийн хөгжил,бүтээн байгуулалтыг эмх цэгцтэй ахиулж,шинэ хотжилтыг эрчимтэй дэмжиж,бүс нутгийн зохицуулалттай хөгжлийг ахиулна.

5.Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг дэмжинэ.Экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлж,хөх тэнгэр,хөхөмдөг ус, цэвэр газар шороогоо хамгаалах тэмцлийг үргэлжлүүлэн дэмжинэ.Нүүрстөрөгчийн ялгаварлалыг оргил үеэс нь буруулах болон нүүрстөрөгчийн саармагжилтыг тууштай дэмжиж, гол салбаруудад ногоон болон нүүрстөрөгч багатай өөрчлөлтийг дэмжинэ.

6.Гадаад ертөнцөд өндөр түвшний нээлтийг дэмжинэ.Дэлхийн эдийн засгийн засаглалд идэвхтэй оролцож, олон талт болон хоёр талын санхүү, эдийн засгийн асуудлаарх хэлэлцүүлэгт гүнзгий оролцоно.Тариф зэрэг импорт, экспортын татварын бодлогыг боловсронгуй болгож, “Бүс ба зам”-ын орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ.

Зохиогч: ЖАО ЖЯНЬХУА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл