Нийгмийн янз бүрийн бүлэг, өөр өөр насны ангилалд багтах 850 эмэгтэйг хамруулсан туршилтыг явуулаад эрдэмтэд эмэгтэйчүүдийг чухам юу аз жаргалтай болгодог вэ гэдгийг тогтоож чадсан байна. Судалгаанд оролцогчдын өгсөн хариултуудад дүн шинжилгээ хийгээд эрдэмтэд аливаа эмэгтэйг маш энгийн зүйлс баяр хөөртэй болгох чадвартай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Жишээ нь, оролцогчдын дийлэнх нь биеийн жин нь хасагдсан гэх мэдээлэлд үнэн голоосоо баярладаг гэнэ шүү. Биеийн галбир нь илүү гуалиг болсон гэж мэдвэл тэр эмэгтэй хязгааргүй баяр хөөрт автаж, өөртөө итгэлтэй болсноор амьдралынх нь чанарт эерэг өөрчлөлтүүд гардаг аж.
Аз жаргалтай байна хэмээн өөрийгөө мэдрэх дараачийн нэг том шалтгаан бол дэлгүүрээр хэсэн хувцас хунар худалдаж авах явдал гэнэ. Туршилтад оролцсон бүх эмэгтэйчүүд хувцасны шүүгээгээ шинэ өмсгөлөөр дүүргэхийн тулд дэлгүүр хэсэх явдал нь сэтгэл санаагаа сайжруулах маш сайн арга хэрэгсэл гэдгийг онцолжээ. Хайртай хүнээсээ гоёмсог цэцэг авсан эмэгтэй бас их аз жаргалаар бялхдаг аж. Судлаачид аливаа эмэгтэйн сэтгэл санааг сайхан болгох чадвартай зүйлийн нэг бол ямар нэг онцын шалтаг, шалтгаангүйгээр бэлэглэсэн ганц ширхэг цэцэг гэдгийг өгүүлэв. - See more at: http://www.wikimon.mn/content/65593.shtml#sthash.BcGG7Uh4.dpuf
