Өвөр Монголын бөх, бокс, тaekwondo, хүндийг өргөх спортыг удирдах төвөөс мэдээлснээр БНХАУ-ын 2015 оны эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээнд Өвөр Монголын тамирчин 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна.

Өвөр Монголын нэрт тамирчин Ли Чянь /улаан/
Таван өдрийн турш үргэлжилсэн 2015 оны эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээнд, Хятадын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 30 төлөөлөгч багийн 71 тамирчин оролцож, 48 килограммаас 81 килограмм хүртэл 9 түвшин хувааж өрсөлдөв. Өвөр Монголын нэрт тамирчин Ли Чянь, Ян Шяоли тус тус 75 килограмм, 81 килограммын түвшинд тэргүүлж, Ма Жяньшя, Жан Рүйфан тус тус 60 килограмм, 64 килограммын түвшинд хоёрдугаар байранд орж, Ян Лиү, Ван Дүнмэй тус тус 75 килограмм, 69 килограммын түвшинд гуравдугаар байранд орсон байна.

Өвөр Монголын нэрт тамирчин Ян Шяоли алт авлаа

Өвөр Монголын нэрт тамирчин Ли Чянь /дунд/, Ян Шяоли /зүүн/
