
Цагаан сарын баяр шувтаргаандаа орж, “Цайсан цагаан сар, нөөсөн нэг сар” гэдэгчлэн энэ жилийн Хятадын цагаан сарын баярыг эргэн харахад, өлзий бэлэг дүүрэн, дүүрэн амжилттай, сайхан цагаан сар боллоо.Энэ жил Хятадын цагаан сарын баяр дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсний анхны жил. Энэ цагаан сарын баяраар Хятадын шинэ жилийн өнгө шинэ дүр төрхтөй байж, шинэ жилийн баялаг сайхан болж өнгөрлөө.
Энэ жилийн цагаан сарын баяраар Хятадын аялал жуулчлалын өрнүүн байдлаас эхлээд "онлайн ба офлайн" хэрэглээний өсөлттөй, "эртэн ба орчин үеийн уялдаа" бүхий соёл үзэсгэлэнгийн баяр хүртэл нижгэр сайхан болж, 2025 оны Хятадын цагаан сарын баяр нь гэр бүлээрээ уулзах халуун дулаан цаг мөч төдийгүй Хятадын эдийн засгийн эрч хүч, соёлын итгэлийг харуулсан тод тодруун уламжилалт баяр боллоо. Уламжлал ба орчин үеийг хослуулсан энэхүү томоохон баяр дурсгалын өдрүүд нь Шинэ жилийн өтгөн уур амьсгал шинэ хуудсыг нээлээ.
Аян замдаа илүү тав тухтай аялах болжээ. 2025 оны цагаан сарын 8 хонгийн урт амралтаар Хятадын сар шинийн зорчигч тээврийн албаны мэдээгээр, 230,684.5 сая хүн аян замд гарч, үүний 96.26 сая нь төмөр зам, 218.293 сая нь автозамын зорчигч байж,усан замын зорчигчдын тоо 9.413 сая, агаарын аялалын зорчигчийн тоо 18.2415 сая байжээ. Өөртөө машинаар аялахдаа олон хүмүүс шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг сонгодог болсон бөгөөд шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн цэнэглэгч зам турш байрлуулагдаж аян замдаа илүү тав тухтай аялах болжээ. Шаньши мужийн Утай уулын байгалийн үзэсгэлэнт газарт 26 тогтмол гүйдлийн хурдан цэнэглэгч тоноглогдсон 13 шинэ цэнэглэгчийг нэмж, аян жуулчилалын жолоочод дөхөм үзүүлжээ. Цэнэглэх хэрэгцээг аль болох хангахын тулд томоохон баяруудын үеэр хурдны замууд дахь үйлчилгээний газруудад цэнэглэгч байрлуулж баталгааны механизмыг бий болгсон. Хятад улсад цэнэглэх байгууламжтай хурдны замын үйлчилгээний талбай 2023 оны эцэс 85 хувь байснаасаа өсөөд өнөө болоход 97 хувь болж дээшилсэн байна.
Дэлхийн өвд бүртгүүлснээс хойшхи анхны цагаан сарын баяр болохын хувьд энэ жилийн цагаан сарын баяраар дуу бүжиг, гар урлал, зан үйлийн арга хэмжээ зэрэг биет бус соёлын өвөөр шинэ жилээ тэмдэглэх нь моод болоод байна. Биет бус соёлын үйл ажиллагаануудаар жуулчдын сонирхлыг татдаг газрууд Хятадад улам олон болж, цагаан сарын баяраар нутгийн ард түмний соёл урлагийг сонирхох боломжтой болжээ. Цагаан сарын баярын үеэр мөс, цасны наадам, Азийн өвлийн спортын наадмын нөлөөгөөр Харбин хотод жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар нэмэгдсэн. Үүнээс бусад мужаас ирсэн жуулчдын тоо 41.9 хувиар нэмэгдсэн байна. Гадаадаас ирж буй жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 144.7 хувь өссөн.
Цагаан сарын баярын үеэр хил дамнасан аялалын нийт захиалга өмнөх оны мөн үеэс 30 хувиар нэмэгдэж, үүний дотор гадаадын зорчигчдын захиалга өмнөх оны мөн үеэс 180 хувиар, зочид буудлын захиалга 60 хувиар нэмэгдэжээ. Соёл, аялал жуулчлалын яамны Дата төвөөс гаргасан тооцоогоор, цагаан сарын баярын 8 хоногийн амралтын хугацаанд улсын хэмжээнд 501 сая хүн гадаадад аялж, дотоодын аялал жуулчлалын зардал өнгөрсөн оны мөн үеийнхээс 677 тэрбум 200 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7,0 хувиар нэмэгдсэн.

Худалдаа эрч хүчтэй болсон. Цахим худалдааны платформуудын тоо баримтаас харахад цагаан сарын баярын үеэр хуучин бараа бүтээгдэхүүнийг шинэ бараа бүтээгдэхүүнээр солих худалдаа алдаршсаар байгаа бөгөөд ухаалаг бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн дунд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байлаа. Гар утас, хөргөгч, агааржуулагч, таблет болон бусад бараа бүтээгдэхүүн сайн борлогдож байв. Бээжин, Шанхай зэрэг хотууд хамгийн их борлуулалттай хотууд болсон. Эдгээр хотын хэрэглэгчид ухаалаг бүтээгдэхүүний эрэлт ихтэй байгаа нь худалдааны зах зээлийн хурдатай өсөлтийг бий болгожээ.
Цагаан сарын баяраар олон газар хэрэглээний бүтээгдэхүүнээ сурталчлах ажлыг эрчимжүүлжээ. Бээжин хотын Худалдааны товчоо гэр ахуйн барааны дэлгүүрүүдийг зохион байгуулж, "Шинэ жилийн хугацаанд хуучин барааг шинэ бараагаар солих" аяныг онлайн болон офлайнаар эхлүүлсэн байна. Suning.com сайтаас гаргасан цагаан сарын баярын хэрэглээний талаарх тоо баримтаас харахад цагаан сарын үеэр орон нутгийн худалдааны эрэлт хэрэгцээ улам өргөжиж, Suning.com дэлгүүрүүд борлуулалтын "оргил" болж, үндэсний дэлгүүрийн урсгал өмнөх оны мөн үеэс 80 хувиар нэмэгдэж, худалдааны захиалгын тоо 92 хувиар өссөн байна.
Кино, музей зэрэг соёлын үйл ажиллагаа халуун цэг болов. Энэ жилийн цагаан сараар “Нэжа 2”, “Сахиулсан өргөмжилсэн үлгэр 2” зэрэг кино захад гарчээ. Төрийн киноны хэрэг эрхлэх газраас 2-р сарын 5-ны өдөр тоо баримт нийтэлж, Хятад улсын 2025 оны цагаан сарын баярын киноны тасалбарын байдал 9 тэрбум 510 сая юань болж, кино үзэгчдийн тоо 187 саяд хүрч, цагаан сарын баярын кино үзэгчдэд шинэ дээд амжилт тогтоожээ. Цагаан сарын баяраар зөвхөн кино үзээд зогсохгүй соёл урлаг, музейд тойроч, шинэ жилээ тэмдэглэх нь ч шинэ заншил болжээ. Шанхайн Байгалийн түүхийн музейн зурхайн тусгай үзэсгэлэн "Могойн нууцлаг хаант улс" үзэсгэлэн нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн. Чинь Шихуан бунхангийн музей нь жуулчдын сонирхлыг татдаг газар болж, зорчигчидын тоо 50 гаруй хувиар өссөн.
2025 оны цагаан сарын баяр нь уламжлалт соёл болон орчин үеийн эрч хүчийг мэдрэх, "шинэ жилийн шинчилэл өөрчлөлтийг" мэдрэх, Мөн эдийн засгийн уян хатан байдал, хэрэглээний эрч хүчийг мэдрэх, шинэ эрин үед Хятадын эрч хүчтэй бизнесийн байдлыг дэлхийд тарааж, шинэ эрин үеийн Хятадын нэрийн хуудсыг толилуулжээ.

