solongonews
Хятад-Киргизстан-Узбекистаныг холбосон төмөр замын төслийн нээлтийн ёслол боллоо
2024-12-27 17:24
Хятад-Киргизстан-Узбекистаныг холбосон төмөр замын төслийн нээлтийн ёслол боллоо

Сэтгүүлч Хятадын үндэсний төмөр замын групп ХХК-иас мэдээлснээр, Киргизстаны орон нутгийн цагаар 27-ны өдрийн 12:00 цагт (Бээжингийн цагаар 27-ны өдрийн 14:00 цаг) Хятад-Киргизстан-Узбекистаны төмөр замын төслийн нээлтийн ёслол Киргизийн Жалалабад хотод боллоо, Энэ нь уг төслийн урьдчилсан ажилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсныг харуулж, төслийн бүтээн байгуулалтыг аль болох хурдан эхлүүлэхэд баттай суурийг тавьсан юм.

Хятадын төмөр замын группийн холбогдох албаны хүн хэлэхдээ, Хятад, Киргизстан, Узбекистаны төмөр зам бол тус гурван улсын төрийн тэргүүн нарын биечлэн дэмжсэн "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажиллагааны чухал төсөл юм, энэ бол Хятад, Төв Азийн харилцан саадгүй холбогдох стратегийн чухал төсөл юм. Төсөл нь БНХАУ-ын Шинжааны Кашгар хотоос эхэлж, Тургатын даваагаар дайран Киргизэд нэвтэрч, дахин Киргизийн хилийн Жалалабад хотоор дамжин баруун тийш явж, Узбекистаны зүүн хэсгийн Андижан хотод хүрдэг. Хятад улсын нутаг дэвсгэр дэх хэсгийн барилгын ажлыг Хятадын тал хариуцаж, Узбекистаны нутаг дэвсгэр дэх хэсгийг шинэчлэх, сэргээн босгох ажлыг Узбекистаны тал хариуцаж, гурван улсын Засгийн газраас зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн хамтарч байгуулсан Хятад-Киргизстан-Узбекистаны төмөр замын хязгаарлагдмал компани нь Киргизстаны нутаг дэвсгэр дэх хэсгийн санхүүжилт, бүтээн байгуулалт болон ашиглалтын ажлыг хариуцана гэж гурван тал тохиролцов.  

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл