solongonews
Хүмүүс айдас жихүүдэс хүргэм үзмэрт дуртай байдаг
2015-12-10 17:39
Музей нь таны оюун ухаан мэдлэгийг тань хөгжүүлэн өргөжүүлэхээс гадна, таны стрессийг тайлж, тэр ч байтугай ухаалаг, нухацтай болгоно гээд маш олон зүйлийг өгнө.
Ийм эерэг тал олонтой ч бас үс арзайлгасан, сэтгэл хирдхийлгэм, айдас жихүүдэс хүргэсэн, уур бухимдал төрүүлсэн зэрэг таагүй сэтгэл төрүүлсэн үзмэрүүдтэй музей ч байдаг. Учир нь хүн аль алинд нь дуртай.
 
Дэлхий даяар олон төрлийн музей байдаг. Нэг төрлөөр дагнасан ер бусын музейнүүд ч олон байдаг. Жишээ нь,  Айдаход төмсний, Шинэ Англид агч модны сиропны, Осакад гоймонгийн гэх мэт.
 
За ингээд энэ удаад дэлхийн хамгийн ер бусын музейнүүдийг товч танилцуулъя.

15. Муу урлагийн музей. (Museum of Bad Art), Массачусетэс
Топ-15: Самые странные музеи мира

1994 нээгдсэн энэ музейн агуулгыг нэрнээс нь шууд ойлгож байгаа биз ээ. Энд нэртэй болон нэрд гараагүй зураачдын 600 гаруй тааруухан болсон уран зургууд байдаг гэнэ.

14. Анагаах ухааны түүхийн музей. (Musée de la Médecine), Брюссель
Топ-15: Самые странные музеи мира

Дэлхийн улс орнуудын эмнэлгийн анагаах ухааны сургалтын янз бүрийн анатомын загвар, хүний өвчтэй эд эрхтэн, төрөлхийн гаж хэлбэрүүд, багаж хэрэгсэл, ном зэрэг хүний үс арзайлгасан үзмэрүүд байдаг байна.

13. Парисын бохирын музей (Paris Sewer Museum), Парис
Топ-15: Самые странные музеи мира

Хуучны метронд байгуулсан үе үеийн бохир усны  болон ус зайлуулах системийн түүхийг харуулсан музей.

12. Исланий бэлэг эрхтэний музей (Icelandic Phallological Museum), Рейкьявик
Топ-15: Самые странные музеи мира

1974 онд нээгдсэн энэ музейд 90 орчим төрлийн амьтны /хүн ч бас орно/ 300-гаад эр бэлэг эрхтэн байдаг гэнэ.

11. Мегурон шимэгч хорхойн музей (The Meguro Parasitological Museum), Токио
Топ-15: Самые странные музеи мира

Японы Мегуро хотод янз бүрийн амьтны,  төрөл бүрийн шимэгч хорхойн дэлхийн цорын ганц музей байдаг.Үнэхээр огуйдас хүрэм энэ музей 45,000 гаруй үзмэртэй бөгөөд дэлхийн хамгийн урт болох 8.8 м урттай шимэгч  хорхойнууд энд байдаг аж.

10. Вельветериа (Velveteria), Лос-Анжелес
Топ-15: Самые странные музеи мира

2005 онд анх Портландад нээгдээд дараа нь Лос-Анжелес руу нүүсэн уг музейд янз бүрийн уран  болон хөрөг зураг байдаг. Гэхдээ хоорондоо ямар ч уялдаа холбоогүй, ямар ч хамааралгүй эрээвэр хураавар зургууд. Жишээ нь Есусын нүцгэн зураг, хэн нэгний хөрөг, ачааны машин, энгийн  муур, нохойн зураг гэх мэт.

9. Үсний музей (Leila's Hair Museum)
Топ-15: Самые странные музеи мира

1989 онд Миссури мужийн Индепенденс хотод тэтгэвэрт гарсан үсчин, гоо сайханч Лейлой Кохун үсний /Leila's Hair Museum/ музей байгуулжээ. Музейд нь 16-19 зууны үеийн төрөл бүрийн хүний үс байдаг байна. Нас барсан хүүхдийн үснээс авахуулаад даахиа үргээсэн хүүхдийн үс ч байгаа аж. Тэрээр хүний үсийг цэцэг, навч тууз хэлбэрт оруулан урлаг маягтай өлгөсөн байдаг аж.

Avanos Hair Museum

Өөр нэг үсний музей Туркийн Каппадокд байдаг /Avanos Hair Museum/ байна. Энэ музей Лейлойгийн музей шиг аятайхан сэтгэгдэл төрүүлдэггүй ч мянган мянган үзмэртэй музейнүүдийн нэг. 1979 оноос эхтэй уг музейд төрөл бүрийн 16,000 багц үс байдаг гэнэ.

8. Сириражийн анагаах ухааны музей  (Siriraj Medical Museum), Бангкок

Топ-15: Самые странные музеи мира

Банконгийн анагаах ухааны музей Холливудын "Үхлийн музей"-тэй адил айдас, эвгүйцлийн музей. Энэ музей нарийн төвөгтэй эмгэг судлал, шүүх эмнэлэг, шимэгч судлал гэх зэрэг таван тусдаа хэсгээс тогтдог байна. Шимэгч судлалын тасагт нэгэн эрийг зовоож байсан 35 кг жинтэй шимэгч хорхой байдаг гэнэ. Тиймээс та энэ музейг үзэж сонирхохыг хүсвэл урьдаас сэтгэл санаагаа сайтар бэлдэх хэрэгтэй.

7. Бата гутлын музей (Bata Shoe Museum), Торонто

Топ-15: Самые странные музеи мира

Энэ музейд тэртээ 4000 жилийн өмнөхөөс эхлүүлээд өнөөг хүртэл гутлын түүхийг харуулсан дэлхийн янз бүрийн соёл иргэншил, улс орнууд, үндэстнүүдийн 13,000 хос гутал байдаг байна. Сансрын нисэгчдийн гутал хүртэл бий гэнэ.

6. Гуанахуато дахь муми музей (El Museo De Las Momias), Мексик
Топ-15: Самые странные музеи мира

Мексикийн Гуанахуатод нэгэн ер бусын музей байдаг. Энэ бол занданшуулсан хүмүүсийн шарил бүхий үзмэр юм. 1833 онд булчин задлах тахал дэгдсэнээр олон мянган хүн нас баржээ. Ядуу гэр бүлүүд эмчилүүлж чадахгүй бас нас барагсдаа оршуулж чадахгүй байснаар бөөнөөрөө тусгаарлагдсан  байрандаа хатжээ. Эдгээр муминууд болон өөр шарилаас үлдсэн нь аж. Энд олон тооны хүүхдийн шарил байдаг.

5. Брэнд болон зар сурталчилгааны музей (Museum of Brands and Advertising)
Топ-15: Самые странные музеи мира

Английн Ноттинг-Хиллд пүүс компаниудын брэнд болсон бүтээгдэхүүнүүдийн сав баглаа боодлууд, тэдний реклам сурталчилгааны зурагт хуудсууд байдаг байна. Энэ музейн цуглуулгад 12,000 гаруй өргөн хэрэглээний "үзмэр" байгаа гэнэ. Цуглуулгын эхлэл 1890-ээд оноос эхтэй аж.

Үүнтэй төстэй Японд зар сурталчилгаа маркетингийн музей /ADMT Museum of Advertising and Marketing)/ бас байдаг. 21-р зуун буюу Эдогийн үеэс хойшхи 150,000 гаруй үзмэртэй.

4. "Үхлийн музей" (Museum of Death), Холливуд
Топ-15: Самые странные музеи мира

Хэрвээ та аймшгийн кино үзээд айдаггүй бол Холливудын "Үхлийн музей"-г үзэж болно. Уг музейд "Диваажингийн хаалга" нэртэй үхлийн тавцангаас эхлээд амь таслах төрөл бүрийн тоног төхөөрөмж, хөнжил гудсын даавуугаа эрчлэн бэлдсэн дүүжлүүрийн олс гээд наад захын зүйлсээс зүрх зүсэм аймшгийн бүхий л зүйлс /үзмэр/ бий.

3. Оёдлын машины музей (Sewing Machine Museum)
Топ-15: Самые странные музеи мира

Англид "Боро Бэлем" (Balham) хэмээн нэрлэгддэг нэгэн даруйхан музей байдаг. Энэ музейн үзмэрүүд нь ахуйн оёдлын машин юм. "Wimbledon Sewing Machine Company”-ийн мэдэлд байдаг уг музейн цуглуулгыг 50 жилийн турш цуглуулсан ба 1951 оны анхны "Singer” машинаас авахуулаад орчин үеийн цахилгаан машин хүртэл 700 гаруй үзмэр байдаг байна.

2. Гичний музей (Mustard Museum)
Топ-15: Самые странные музеи мира

Английн Норфолкт байдаг Колманы гичний музей дэлгүүр (Colman’s Mustard Shop & Museum) нь хамгийн эртний гичний /горчиц/ музей гэнэ. Мөн амтлагчинд зориулсан цорын ганц музей аж. Энэ музейд Викториагийн үеийн гичний холбогдолтой сав, алчуураас эхлээд бэлэг дурсгалын гээд бүх төрлийн үзмэр байдаг байна. 1992 онд музей болгосон уг цуглуулгад 5,600 төрлийн гич байдаг байна.

1. Сэтгэгцийн музей Глор (Glore Psychiatric Museum), Миссури
Топ-15: Самые странные музеи мира

Бас аймшгийн музей. Энэ музей таныг үе үеийн галзуугийн эмнэлгээр аялуулна. 1967 онд нээгдсэн уг музейд сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эмчилдэг янз бүрийн аргаас эхлээд тэдний амьдрал, сувилгаа арчилгааг харуулсан байдаг гэнэ. Мөн 500 гаруй галзуучуудын "өдрийн тэмдэглэл" байдаг байна. 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл