Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам зэрэг 11 салбар хамтран “Зэсийн аж үйлдвэрийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгжилтийн төлөвлөгөө (2025-2027он)”-д 2027 он гэхэд Хятадын зэсийн түүхий эдийн баталгаажуулах чадварыг тасралтгүй нэмэгдэж, дотоодын зэсийн уурхайн нөөцийг 5-10 хувьд нэмэгдүүлэн, мөн зэсийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан чанар, аюулгүй байдлын түвшин мэдэгдэхүйц сайжирхыг санал болгов.
Зэс бол үндэсний эдийн засаг, ард түмний амьжиргаа, үндэсний эдийн засгийн хөгжилтэй холбоотай чухал суурь түүхий эд мөртөө стратегийн цөөц юм. Сүүлийн жилүүдэд Хятадын зэсийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, зэсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглэгчээр дэлхийд тэргүүлж байна. Үүний зэрэгцээ, Хятадын зэсийн аж үйлдвэрийн хөгжилд нөөцийн баталгааны чадавхи хангалтгүй, аж үйлдвэрийн бүтцийг сайжруулах шаардлагатай зэрэг томоохон асуудал байсаар байна. Энэхүү хэрэгжилтийн төлөвлөгөө нь өндөр чанартай бүтээн байгуулалт, аюулгүй байдлыг өндөр түвшинд уялдуулж, Хятадын зэсийн салбарын сайн үндэс суурь, том зах зээл зэрэг давуу талуудыг бүрэн дүүрэн ашиглаж, аж үйлдвэрийн дээд зэрэглэлийн, ногоон, ухаалаг хөгжлийг түргэтгэн, шинэ үйлдвэржилтийг дэмжих, хүчирхэг үйлдвэрлэгч орныг бий болгох бат бөх суурийг бүрдүүлэх зорилготой юм.
Хэрэгжүүлэх төлөвлөгөөнд нөөцийн баталгаа, технологийн шинэчлэл, бүтцийн зохицуулалт, ногоон, ухаалаг өөрчлөлт зэрэг дөрвөн үндсэн зорилтыг тодорхойлсон байна.
