Хятадын эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн зах зээлийн цар хүрээ 2024 онд 1.35 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 орчим хувиар өсчээ. Одоогийн байдлаар 22 үндсэн ангилал, 1100 гаруй төрлийн эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүний системийг бүрдүүлж, Хятад улс дэлхийн хамгийн олон төрлийн бүтээгдэхүүнтэй орнуудын нэг болсон байна. Сүүлийн өдөр Чунчин хотод 2025 оны Хятадын эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн бага хурал нээгдлээ. тус хурлаар нийтлэгдсэн тоо баримтаас үзвэл, сүүлийн жилүүдэд Хятад улсын эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн зах зээлийн цар хүрээ улам өргөжиж байна.
Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яамны орлогч сайд Шин Гүөбин танилцуулахдаа, 2024 онд Хятадын эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн 20 сая юаниас дээш орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлого 540 тэрбум гаруй юаньд хүрч, сүүлийн 10 жилийн хурдатай өсөлтийн чиг хандлагаа хэвээр хадгалж, олон тооны бие даасан оюунй өмчийн эрхтэй тэргүүлэх,бүтээгдэхүүнүүд гарч ирсээр байна. Дараагийн алхамд Аж үйлдвэр, Мэдээлэл технологийн салбаруудын уялдаа холбоог үргэлжлүүлэн бэхжүүлж, бодлогын хангамжийг оновчтой болгож, "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулна.
Хятадын Инженерийн академийн академич, Бээжин их сургуулийн гүйцэтгэх дэд захирал Чяо Же хэлэхдээ, дэлхийн эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарын цар хүрээ үргэлжлэн өргөжиж байна, 2024-2030 он хүртэл дэлхийн эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн зах зээлийн нэгдмэл өсөлтийн хурд 5.7 хувьд хүрэх төлөвтэй байна гэв.
