Үсээ будахын өмнө өгөх зөвлөгөө, будаг сонгох талаар
2015-12-28 18:21
Бүсгүй та үсээ будахаар шийдсэн бол наашаа анхаарна уу. Ялангуяа анхны удаа үсээ будах гэж буй бүсгүйчүүдэд ямар өнгөөр будах вэ? надад ямар өнгө зохих бол гээд л асуудал ундарсаар байдаг. Хэрвээ танд мэргэжилтнүүд зөвлөнөө өгсөн бол тэдэнд найдаж болно. Харин өөрийн гараар гэртээ будах гэж байгаа бол...
Будагны өнгөний талаар:
1. Анхны удаа будах гэж байна уу? Тэгвэл тогтоцын хугацаа багатай будаг сонгоорой. Учир нь тийм будаг нь үсийг бага гэмтээдэг, мөн хэд хэдэн удаа угаахад арилчихдаг юм. Мөн сайн тал нь бол будагны өнгө таалагдахгүй бол арилгаж болох юм. Харин тогтоцын хугацаа урттай будаг нь үс ургахаас нааш арилж өгөхгүй.
2. Будгаа сонгохдоо хэзээ ч битгий хайрцаг дээрхи бүсгүйн үсний өнгийг харж сонгоорой. Тэрний оронд худалдагчаас тэр будагны каталог үзэхийг хүс.
3. Эхний ээлжинд өөрийн арьсны өнгийг тодорхойл. Арьсны өнгөөс ямар будаг танд зохих нь хамаарна. Таны арьс алтлаг шар бол танд бараан өнгийн үс/шоколадан бор, карамелен бор, боронзон/ өнгө зохино. Өөрөөр хэлбэл таны арьсны өнгөнөөс бараан байх ёстой. Хэрвээ таны арьс цав цагаан бол алтлаг шар өнгө зохино.

4. Улбар шар өнгийн үс бүх эмэгтэйд зохидог. Хамгийн гол нь яг ямар улбар шар гэдгээ зөв тодорхойлох ёстой. Бор болон алтлаг шар өнгийн арьстай бүсгүйчүүдэд бараандуу улбар шар өнгө, харин цагаан арьсанд луувангийн өнгө шиг улбар шар зохино.
5. Та үсээ шар өнгөөр будахаасаа өмнө сайн бодож үзээрэй. Үнэхээр сонголтондоо эргэлзэж байвал хиймэл үс туршиж үзэхийг зөвлөе.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
