Шинэ оны босгон дээр Хятадын эдийн засаг “шинэ төрхтэй” -ээр он солиж, дэлхийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлж, илүү олон боломжийг бий болгож байна. Тодруулбал: Хятад улсын 2024 оны ДНБ нь 134 их наяд 908 тэрбум 400 сая юаньд, өмнөх оныхоос 5 хувиар өссөн бөгөөд 2024 оны гадаад худалдаа амжилт дүүрэн байж, импорт, экспортын нийт үнэ 43.85 триллион юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 5 хувиар өссөн нь Хятадын эдийн засгийг хос “5 хувь”-ийн өсөлтөд хүргэжээ.
Яагаад нэхүү хос “5 хувийн” өсөлтөд хүрсэн бэ гэвэл гадаад орчин тогтворгүй, тодорхойгүй байсан ба дотоод нөхцөл байдал хүндрэл бэрхшээлтэй байсан ч Хятадын эдийн засгийн уян хатан байдал илүү сайн байж, Хятадын урт хугацааны эдийн засгийн өсөлтийн үндсэн чиг хандлага өөрчлөгдөөгүй байлаа. Хятад улс 2024 онд дэлхийн эдийн засагт улам их хувь нэмэр оруулсан юм.
Хятадын эдийн засгийн уян хатан байдал нь үйлдвэрлэлийн иж бүрэн бөгөөд хүчирхэг нийлүүлэлтийн сүлжээнээс шалтгаалсан юм. Хятадын эдийн засгийн тогтвортой хүчин зүйл улам нэмэгдэж, дэлхийн эдийн засгийг улам тогтворжуулж байна. 2024 онд Хятадын ДНБ шинэ түвшинд хүрч, дэлхийн хоёрдох том эдийн засгийн байр сууриа хэвээр хадгалав, Гадаад худалдааны хувьд, 2024 онд Хятадын гадаад худалдаа 43 триллион юанийг давж, ганцхан жилийн дотор 2.1 триллион юаниар өсч, дээд амжилтыг тогтоож, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг үр ашигтай дэмжсэн байна. Нэхмэлийн үйлдвэрлэл, гэр ахуйн техник хэрэгслээс эхлээд усан онгоц, автомашин, аж үйлдвэрийн робот гээд Хятад улс маш чанар сайтай , өргөн цар хүрээтэй бүтээгдэхүүн экспортлодог болсон. Хятадын үйлдвэрлэлийн нэмүү өртөг нь дэлхийн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн 30 орчим хувийг эзэлсэн бөгөөд аж үйлдвэрийн томоохон бүтээгдэхүүний 40 хувь нь дэлхийд тэргүүн байр эзэлсэн юм. 2024 онд Хятадын дээд технологийн тоног төхөөрөмжийн экспорт 40 хувь гаруйгаар өссөн.
Эдийн засгийн уян хатан байдал нь өөрчлөлт шинэчлэлтийг тууштай хийсэнтэй холбоотой юм. Хятадын эдийн засгийн ахиц дэвшлийн эрч хүч үргэлжлэн нэмэгдэж, дэлхий дахинд илүү шинэлэг хүч авчирсаар байна. Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг "шинэ", "ногоон" болон "хүчтэй" онцлог шинжтэй байж, технологийн шинэчлэл үргэлжлэн хүчирхэгжиж, уламжлалт аж үйлдвэрүүд шинэчлэгдэж, шинээр гарч ирж буй аж үйлдвэрүүд хөгжиж, ногоон байгууламжийн бага нүүрстөрөгчийн өөрчлөлт хурдацтай хөгжиж, шинэ чанарын бүтээмж тасралтгүй шинэ өсөлтийн цэгийг бий болгож байна. 2024 онд Хятад улс дэлхийн инновацийн индексийн 11-р байранд орж, сүүлийн 10 жилийн хугацаанд инноваци хамгийн хурдтай өссөн эдийн засаг болсон. Хятад улс шинжлэх ухаан, технологийн хамгийн шилдэг 100 инновацийн кластертууд бүхйи улс болов. Шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ хоёулаа 12 саяас давж, дэлхийд тэргүүлсээр байна.
Эдийн засгийн уян хатан байдал нь "эв зохицолтой зэрэгцэн орших” хамтдаа хожих үзэл баримтлалаас үүдэлтэй. Хятадын дээд түвшний эдийн засгийн нээлттэй байдал нь эрч хүчээр дүүрэн бөгөөд дэлхий дахинд улам олон хүч хуримтлуулж байна. Олон улсын эдийн засаг, худалдааны өндөр стандартын дүрэмтэй идэвхтэй холбогдож, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтыг арилгаж, харилцаа холбоо, интернет, боловсрол, соёл, эмнэлгийн үйлчилгээний салбарт эмх цэгцтэй нээлттэй болсон. Хятадын нээлттэй байдал улам бүр өргөн болж, байгууллагын нээлттэй байдлын үнэ цэнэ нэмэгдсээр байна. Хятад улс дэлхийн 150 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны томоохон түнш болж, дэлхийн 30 гаруй орон, бүс нутагтай чөлөөт худалдааны 23 гэрээ байгуулсан бөгөөд чөлөөт худалдааны түншүүд нь таван тивд тархсан байна.Чөлөөт худалдааны бүсүүдийн сүлжээ тасралтгүй өргөжин гүнзгийрч, чөлөөт худалдааны гэрээний агуулга, чанар нь байнга баяжиж, сайжирсаар байна.
Хятад улсын гадаад орчны тодорхойгүй байдал нь гадаад худалдааг тогтворжуулахад илүү их сорилтуудыг авчрсан. Гэсэн хэдий ч Хятадын урт хугацааны эдийн засгийн хөгжлийг дэмжих эерэг нөхцөл, үндсэн чиг хандлага өөрчлөгдөөгүй. 2025 онд Хятадын эдийн засгийн эрч хүч үргэлжлэн сайжирч, чансаатай хөгжил улам хүчтэй болж, дэлхий дахинд үзүүлэх хувь нэмэр улам бүр нэмэгдэх болно. 2025 онд Хятад улс бие даасан, нээлттэй байдлаа эмх цэгцтэй өргөжүүлж, асар том зах зээлийн боломжоо үргэлжлүүлэн бий болгох бөгөөд гадаад худалдааны чансаатай хөгжилд шинэ эрч хүч авчрах төдийгүй, дэлхийн улс орнуудад Хятадын зах зээлийг хуваалцах илүү их боломжийг олгох болно.
