
Шиньжяны Хоргос боомтын төмөр замын газрын статистик мэдээнээс харахад 12-р сарын 24-ний байдлаар энэ онд Хоргос боомтоор дамжин өнгөрсөн Хятад-Европ (Төв Ази) галт тэрэгний тоо 8541-д хүрч, өнгөрсөн оны 7762 галт тэрэг давж, шинэ дээд амжилт тогтоосон байна.
Энэ жилээс эхлэн боомтын төрөл бүрийн хэлтсүүд уялдаа холбоотой ажиллаж, "цуврал" үйл ажиллагааг "зэрэгцээ" горимд шилжүүлснээр галт тэрэг нь гааль, хилийн хяналт шалгалтыг нэг зогсоол дээр хийж дуусгаж, нэг галт тэргийг шалгах, гаргах хугацааг 30 минутаар богиносгож, галт тэрэгний хөдөлгөөний үр ашгийг ихэд дээшлүүлжээ.
Одоогийн байдлаар Хоргос боомтоор дамжин өнгөрч буй Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний нийт тоо 41 мянгад хүрч, энэ шугамын дагуу 18 улс, 46 хот, бүс нутгийг хамарсан 85 шугам ажиллаж байна.



