solongonews
Далайн гүнд шинжлэх ухааны судалгаа хийх хөлөг онгоцыг ашиглалтад хүлээлгэн өгөв
2024-12-27 18:36
Далайн гүнд шинжлэх ухааны судалгаа хийх хөлөг онгоцыг ашиглалтад хүлээлгэн өгөв

“Хайгуул III” хэмээх далайн гүнд шинжлэх ухааны судалгаа болон археологийн судалгаа хийх зориулалттай хөлөг онгоцыг Гуанжөү хотын Наньша бүсэд 26-нд ашиглалтад хүлээлгэн өглөө. Энэхүү хөлөг онгоц нь далайн гүнд хайгуул хийх, мөсдөлгийн бүсийн усанд шумбахад дэмжих чадвар бүхий Хятад улсын анхны иж бүрэн шинжлэх ухааны судалгааны хөлөг онгоц юм.

“Хайгуул III” хөлөг онгоц нь 104 метр урт, далай дээр 15,000 миль аялах хүчин чадалтай бөгөөд 80 хүний багтаамжтай. Түүнчлэн, уг онгоц өмнө хойд хоёр талаараа мөс зүсэх хүчин чадвартай. Энэ хөлөг онгоц нь гүн тэнгист шинжлэх ухааны судалгаа явуулж, археологийн судалгаа хийж болох бөгөөд зуны улиралд туйлын бүсэд шинжлэх ухааны судалгаа хийхэд ашиглагдаж болох юм.

Энэхүү хөлөг онгоц ашиглалтад орсноор Хятад улсын далайн гүнд археологийн судалгааны чадавхийг үр дүнтэйгээр сайжруулах болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл