Хүлээсэн хайр
2015-12-28 18:21
Чамд зориулсан миний хайр их хүчтэй
Чамайг өөрөөсөө явуулж чадахаар их хүчтэй (Дуучин Болд Чи хайртай хүнийхээ гарруу гүйгээрэй) дууны хэсгээс... Үүнийг би жинхэнэ хайр гэж ойлгодог
Хайр гэдэг үгийг задалж утгыг нарийвчилбал түмэн хариулт гарах хэдий ч яг одоо би чиний таний зүрхэнд буух хүчтэй догдлол, тархинд тусах мэдрэмжийн талаарх хосын учралын талаар өгүүлэхийг хүслээ.
Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж
Цэцэг шиг өврөө чамдаа хадгалсаар (Дуучин Баясгалан Зүрх мартахгүй) дууны хэсгээс....
Би олон жилийн турш нэгэн хүнд сэтгэлтэй явж байгаа билээ. Би түүнийгээ хүлээсээр. Хэзээ ч юм хаана ч юм тааралдах юм шиг бодож итгэн найдвар тээсээр...
Бидний хайрын түүх урт сонирхолтой биш ч гэсэн үргэлжлэх түүх урт байна хэмээн мөрөөднө. Тэр хүн хаа нэгтэйгээс ирээд хаа нэгтээ явж одсон. Урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй мөртлөө хэзээний намайг мэддэг хүн шиг аашилж, урьд нь хэзээ ч хэнээс ч сонсож байгаагүй олон сайхан үгийг өөрт минь хэлж тэр нэг сонин харцаар “Ирээдүйд юу болохыг мэдэж байна. Хайртай шүү” гэж хэлсэн тэр нэг өдрөөс хойш би гэж хүн ховсдуулсан юм шиг л өөр нэгэн болсон.
Түүний хэлсэн үг бүрийг бодож баярлаж байсан ч бардам зан гаднаа үүнийгээ нуун хэлээгүй юм. Тэр хаа нэгтээ явсан. Намайг олоод ирнэ биз хэмээн хэдий 18 настай жаахан охин байсан ч ихэмсэг зан гаргаж түүнийг эрж сурж, араас нь хайлгүй дотроо л хүлээсээр олон жил өнгөрчээ. Гэвч хүлээлтийн цаадах хүлээлт намайг эргэлзээнд оруулж итгэл алдан ‘өөрийгөө хууртсан, уран гоё үгэнд жаахан охин сэтгэл нь уяраа биз! Орхи гэж зоригловч ’ цагтаа тулахаар зүрх зөвшөөрөхгүй нь...
Гэтэл өөр бусад залуус надтай танилцахыг хүсэж, үг үйлдэл нь таарсан сайн эрс намайг гэх тоолонд би нүүрээ буруулна. Тэдний сэтгэл хэдий хүндэтгэм ч би өөрийн хайрыг яах вэ? Мод Навч Салхи гурвын түүхийг хэрэв би давтвал хэзээ нэгэн цагт өөрийгөө буруутгах болов уу?
Мод Навч Салхи гурвын түүх
Мод: Би нахиалж байгаа модыг зурах их дуртай байсан болохоор өөрийгөө мод гэж нэрлэсэн юм. Би олон бүсгүйчүүдтэй дараалан үерхэж байлаа. Ман надад Навч гэдэг бүсгүй их таалагддаг байсан ч би түүнтэй үерхээгүй. Тэр бол жирийн л нэгэн байсан.
Навч цовоо сэргэлэн, ухаантай, шударга зангаараа ялгагддаг байсан бөгөөд миний араас 4 жилийн турш хайр зарлан гүйсэн юм. Гэвч би түүний зиндааны охинд тохирохгүй гэж бодож явдаг байсан боловч олон жил өнгөрсний дараа навчтай уулзахыг хүссэн юм.
Тэгээд би түүнд найз бүсгүйгээсээ салсан тухайгаа хэлэхэд хариуд нь Навч өөрөө найз залуутай болсоноо хэлэв. Түүнийг Салхи гэдэг. Тэр их эрч хүчтэй, ухаалаг залуу ба Навчид их сайн гэдгийг хүн бүр мэддэг байв. Үүнийг ойлгоод би их харамссан ба тэр охин надад хайртай болоод ямар их үйлийг үзсэн гэдгийг ухаарч суусансан. Төгсөлтийн баярын үдэшлэг дээр миний утсанд нэг мессэж иржээ. “салхи навчийг илбэн таалах тул навч аясыг даган нислээ. Харин Мод түүнийг үлдээч гэж гуйсангүйдээ! ” хэмээн бичсэн байв.
Навч: Би унаж буй навчис цуглуулах их дуртай байсан болохоор өөрийгөө Навч гэж нэрлэсэн юм. Би олон жилийн өмнө Мод гэдэг залууд маш их хайртай боллоо. Гэхдээ би ойр дотно байгаагүй л дээ. Зүгээр энгийн найзууд байв. Тэр олон бүсгүйтэй байсан боловч миний өмч биш учраас эрх чөлөөтэй байх ёстой гэдгийг ухаарч юу ч хэлэлгүй орхисон. Хэзээ нэгэн цагт надад хайртай хэмээн хэлнэ гэдэгт би итгэн хүлээсээр... Шаналал, уйтгар гуниг, ганцаардал намайг 4 жил зовоолоо шүү дээ. Цаашид би ийм байдлаар амьдарсаар, хүлээсээр л байх уу гэж өөрөөсөө асуудаг болсон.
Навч бол Модын орхиж явах ёстой. Ингэхийн тулд асар их сэтгэлийн зориг тэвчээр шаардагдана гэж би боддог байв. Төгсөх жил миний араас Салхи гэдэг залуу хайртай гэдгээ хэлээд гүйдэг боллоо. Өдөр бүр надтай уулзах гээд ирэхэд нь би анхандаа дургүй байсан хэдий ч нэг л мэдэхэд түүний уян зөөлөн, халамжтай, ухаалаг, үнэнч сэтгэлд нь татагдсан юм. Салхи Навч намайг модноос хийсгэн авч явахын тулд бүхнээ зориулна. Эцэст нь тэр намайг таагүй дурсамжаас минь холдуулан жаргалтай газар аваачиж өгч чадах юм байна гэдгийг би ухаарсан. Салхи навчийг илбэн таалах тул навч аясыг даган нислээ. Харин Мод түүнийг үлдээч гэж гуйсангүйдээ! Ингээд би Модыг орхин одлоо.
Салхи: Би өөдөөс үлээж буй салхийг сөрж алхах их дуртай байсан болохоор өөрийгөө Салхи гэж нэрлэсэн юм. Би Навч гэдэг бүсгүйд хайртай болсон боловч тэр миний Модонд хайртай. Иймээс би түүнийг хийсгэн авч явахын тулд их хүчтэй байх ёстой. Хүчтэй салхи л түүнийг хийсгэн авч явж чадна. Навч Модны араас гүйгээд ч түүнд тоогдохгүй байхыг нь хараад би их өрөвдөж билээ. Удаах нь би Навчинд сэтгэлийн үгтэй захиагаа өгөв. Тэр маш их гайхсан боловч инээмсэглэн, захиаг минь авлаа. Удалгүй тэр надад хариу бичихдээ “Навч Модонд дэндүү их хайртай тул Салхи Навчийг хийсгэж чадахгүй.
Учир нь Навч Модыг орхиж явахыг хэзээ ч хүсэхгүй болохоор л тэр шүү дээ” гэсэн байв. Үүнээс хойш навч надад арай өөр ханддаг болсон. Нэг л өдөр тэр бүсгүй намайг хайрлах болно гэдэгт би итгэдэг. Би дөрвөн сарын хугацаанд хорин удаа хайртай гэдгээ илчилж билээ. Цаг хугацаа л бүхнийг харуулна. Нэгэн удаа би түүнтэй утсаар ярихад тэр зөвшөөрсан хариу өгсөн юм. Навч дээр очин би түүнийг маш чангаар тэврэн үнсэж билээ. Салхи навчийг илбэн таалах тул навч аясыг даган нислээ. Харин Мод түүнийг үлдээч гэж гуйсангүйдээ! Ингээд би Модыг орхин одлоо. Навчинд салхи зориулж дуулах нь:
Чи хэнийх ч бай
Чиний зүрх хаашаа ч бай
Ямар ч үнээр хамаагүй ээ
Надад хариулт хэрэггүй ээ Чи минийх...
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
