Хүүхнүүд ээ, мөнгөө ингэж хэмнээрэй
2015-12-28 18:21
Бүсгүй хүн бүр гоё сайханд нүдээ унаган, тэсвэр тэвчээргүйгээр хэтэвч халаасаа хоослох учиртай юм гэж үү? Би амьдралаа өөд нь татах, хүсэлдээ хүрэх, үр хүүхдийнхээ сайн сайханд зориулах мөнгөтэй байхын тулд хэд хэдэн аргыг амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдлээ. Урьд нь би ийм алдааг үргэлж давтдаг байлаа.
Угтаа шунал ихэдвэл шулам болно гэж хэлж ярьдаг. Гэхдээ бид энэ удаа муу муухай шидийн ертөнцөд уруу татах шуналын тухай биш харин өдөр тутмын санхүүг хэлбэлзүүлдэг бага жаахан шунал буюу бүсгүйчүүдийн дийлдэшгүй хүслийн тухай ярилцаж байна. Бүсгүй хүн бүр гоё сайханд нүдээ унаган, тэсвэр тэвчээргүйгээр хэтэвч халаасаа хоослох учиртай юм гэж үү? Би амьдралаа өөд нь татах, хүсэлдээ хүрэх, үр хүүхдийнхээ сайн сайханд зориулах мөнгөтэй байхын тулд хэд хэдэн аргыг амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдлээ. Урьд нь би ийм алдааг үргэлж давтдаг байлаа.
1. Брэндийн бараа бүтээгдэхүүнүүд гайхалтай хямдрах боломжийг хэзээ ч алдаж байгаагүй. Учир нь ийм боломж ахиж олдохгүй гэж үзэн өр тавьж байгаад ч хамаагүй заавал авна. Ийм зан маань үргэлж өр зээлтэй байхын шалтаг шалтгаан болно.
2. Цалин буух бүртээ олон төрлийн амттанаас хэзээ ч татгалздаггүй. Харин ч ердийн хэрэглээнээс давуулан авна.
3. Нарийн тооцоолж төлөвлөөгүй жижиг урсгал зардлуудад цалингаасаа эсвэл бэлэн байгаа мөнгөнөөсөө хяналтгүйгээр зарцуулна.
4. Мөнгөтэй байх үестээ ихэвчлэн дэлгүүр хэснэ. Учир нь яг энэ үед яагаад ч юм надад олигтой өмсөх хувцасгүй болчихсон шиг сэтгэгдэл төрдөг нь сонин. Одоо бодоход энэ нь зүгээр л нэг мөнгө үрэх шалтаг болдог байсан байна.
5. Өдрийн хоол цай идэж уусныхаа дараа заавал нэмэр хачир болгож амттан идэх нь санхүүгийн төлөвлөлтөнд илүүц бөгөөд эрүүл мэндэд таатай байдаггүй байна.
Бүсгүйчүүдээ ийм зан чанараа засаж чадахгүй бол бидний санхүү үргэлж доголдож, үнэхээр мөнгөний хэрэгцээ шаардлагатай үед халаас хоосон гүйх болно. Онцлон онцын хэрэгцээ шаардлагагүй л бол ямар ч бараа бүтээгдэхүүн 50 бүр 70-80 хувь хямдарсан байлаа ч бүү худалдан аваарай. Өр тавихаас ямагт татгалзах хэрэгтэй. Харин үүний оронд орлого бүрийнхээ 10 хувийг заавал далд хийгээрэй. Үүнээс гадна болзошгүй эрсдэлд зориулах зорилгоор бага боловч мөнгө заавал хадгалж байх хэрэгтэй. Эцэст нь гэр бүлийнхээ аз жаргал үр хүүхдийнхээ сайн сайханд зориулсан мөнгийг өдөр тутамд сэтгэл гарган хадгалж, бас төлөвлөж сураарай. Бүсгүйчүүдээ хэрвээ шунал ихэдвэл шулам болохгүй ч үргэлж мөнгөний эрэлд хатдаг нэгэн болохыг анхаараарай. Их мөнгө олохдоо бус харин хэрхэн зөв зарцуулж байгаагаар нь үнэ цэнийг нь тодорхойлдог гэдэг юм шүү. Хэрвээ их мөнгө байлаа ч нэг л мэдэхэд үрчихсэн, яг юунд зарцуулснаа мэддэггүй бол мөнгөтэй харилцах арга ухаан, зан чанартаа хяналт тавих хэрэгтэй болжээ, бүсгүй минь.
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
