“Долоон эгшиг” хүүхдийн дууны шилдэг арван уран бүтээлийн тэмцээн 12 дугаар сарын 13-ны өдөр буюу өчигдөр Хөххотын Сайхан дүүргийн Монгол хүүхдийн цэцэрлэгт болж өнгөрөв. Энэхүү тэмцээнийг Сайхан дүүргийн Монгол хүүхдийн цэцэрлэгийн “Нахиа” урлагийн багаас санаачлан зохион байгуулж, тэмцээнд уг цэцэрлэгийн монгол ангийн 3-6 насны хүүхдүүд оролцжээ. Хүүхдүүд “Цас цас ороорой”, “Ээжийн охин”, “Найзалж бүгдээр тоглоё” , “Унаган бүжиг”, “Хөөрхөн” зэрэг ээж аавын хайр, найз нөхдийн нөхөрлөл болон байгаль орчноо хамгаалах агуулгатай арваад шинэ дуунуудыг дуулж хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялаав.

Хүүхдийн дуу “Монгол хүү”-г дуулж буй жаал

Монголоороо гоёно

Бяцхан “дуучид”
- Монгол хүүхэд, ялангуяа 3-6 насны цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан хүүхдийн ном зохиол, дуу шүлэг их цөөн байна, иймд манай цэцэрлэг нь энэ оны “Долоон эгшиг” хүүхдийн дууны тэмцээнийг шинэ уран бүтээл шалгаруулах хэлбэрээр зохион байгуулсан билээ. Мөн хүүхдүүдийн эцэг эхчүүд багш нартай хамтран хүүхдэдээ зориулсан хориод шинэ хүүхдийн дууг зохиож өнөөдөр хүүхдүүдээр дуулуулж байгаа юм. Цаашид хүүхдийн олон дуу зохиогдоно гэдэгт итгэн найдаж байна гэж Сайхан дүүргийн Монгол хүүхдийн цэцэрлэгийн багш Туналжин ярилаа.

“Цас цас ороорой” дуу

“Хөөрхөн ишиг” дуу

Найрал дуу “Бидний баясал”
Сайхан дүүргийн Монгол хүүхдийн цэцэрлэгийн “Нахиа” баг нь жил тутам “Долоон эгшиг” хүүхдийн дууны тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд энэ жил арга хэлбэрээ шинэчилж, шинэ уран бүтээлүүдийг шалгаруулж байгаа аж.

