solongonews
” Шэньян- Манжуур- Европ” олон улсын тээврийн галт тэрэг явж эхлэв
2015-11-06 17:47
” Шэньян- Манжуур- Европ” олон улсын тээврийн галт тэрэг явж эхлэв.

Сүүлийн өдрүүдэд "Шэньян- Манжуур- Европ" олон улсын тээврийн галт тэрэг явж эхлэв.

     

 "Шэньян- Манжуур- европ" олон улсын тээврийн галт тэрэг

Уг олон улсын тээврийн галт тэрэг нь Шэньян хотоос гараагаа эхэлж, Манжуур боомтоор хил өнгөрөн, Орос, Беларусь, Польш улсаар дамжин, эцсийн өртөө нь Герман улсын Hamburg хүрэх юм. Нийт 11000 км урт зам туулж 14 хоног аялна. Анхны галт тэрэг нь 30 стандарт агуулахыг ачиж, бараа бүтээгдэхүүний өртөг нь 10.41 сая ам.доллар хүрч, гол төлөв барилгын материал, шингэн болор дэлгэц, автомашины тоног төхөөрөмж, сэлбэг, Printed Circuit Board зэргийг хамрав. Төлөвлөгөөний дагуу уг тээврийн галт тэрэг долоо хоногт нэг удаа аялах болно.

 

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл