solongonews
Он солигдох үдшийн халуухан уруулын будалт
2015-12-28 18:21
Шинэ жилийн баярын үдэшлэгт хамгийн хөөрхөн, дур булаам бүсгүй баймаар байна уу? Мэдээж баярын өдрүүдэд гоёмсог даашинз, хээнцэр нүүрний будалт, гоёмсог дотуур хувцас, гутал хамгийн чухал. Тэгвэл та бүхэнд Холливудын одод шиг дур булаам, үнсээд авмаар уруултай болох будалтыг хүргэе.
 
Хамгийн эхэнд өөрийн уруулын ижил өнгөтэй чийгшүүлэгч будгаар будаарай. Ингэвэл уруул эрүүл торгомсог харагдах болно. Уруул хатаж, хуурайшсан бол шүдний сойзоо бүлээн усаар норгож, зөөлөн массаж хийж үрэх  хэрэгтэй. Ингэвэл илүүдэл, хатсан уруулын арьс унах болно.  
Дараагийн алхам бол гялалздаг өнгөгүй, тослог уруул өнгөлөгч сонгон түрхэх. Ингэвэл их дур булаам эрүүл харагдах болно. Ингээд өөрийн дуртай уруулын будгаараа будахаа бүү мартаарай. Будахдаа багс эсвэл хурууны өндгийг ашиглавал будаг сайн жигд тархах болно.  
Будсаны дараа амны алчууранд шингээж, уруулын матте будгийг ашиглана. Энэ таныг илүү дур булаам харагдуулах болно. Ингээд шинэ жилийн халуухан уруулын будалт дууслаа. Одоо үдэшлэг эхлэх цагийг тэсэн ядан хүлээх л үлдлээ.
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл