"Гайхамшигт Хятад орон" баримтат кино Бээжингийн цагаар нэгдүгээр сарын 28-ны өдөр 24:00 цагаас Францын олон улсын өргөн нэвтрүүлгийн 5-р сувгаар Азийн бүсэд анх цацагдлаа. Бээжингийн цагаар 1-р сарын 29-ний өдөр Франц-Бельги-Швейцарь-Монакогийн бүсэд уг сувгаар цацагдав.
2-р сарын 6-наас эхлэн тус киног Францын олон улсын өргөн нэвтрүүлгийн 5-р сувгаар Номхон далай, Магрив, Латин Америк, АНУ, Африк, Европын бүс нутагт цацах болно. Нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн баримтат киног уг сувгийн дижитал сүлжээний платформ дээр нэгэн зэрэг дэлхийн хэмжээнд цацаж эхэлсэн юм.
АНУ, Франц, Португал, Орос, Төв Азийн таван орон, Итали, Япон, Өмнөд Африк зэрэг орны хятад хэлний хэвлэл мэдээллийн 8 хэрэгслийн 19 шинэ медиа платформоор уг киног 13 сая 350 мянга гаруй үзэгчдэд хүргээд байна.Хятадын Төв Радио Телевизийн хятад хэлний нэвтрүүлгийн төв, Францын хайгуулчид компани хамтран бүтээсэн "Гайхамшигт Хятад орон" 8К баримтат кино 1-р сарын 28-ны 24:00 цагаас Францын олон улсын өргөн нэвтрүүлгийн 5-р сувгаар цацагдав. Энэ бол Хятад улсын тэргүүлсэн 8К хэт өндөр нарийвчлалтай техникийн стандартыг ашиглан CCTV болон гадаадын байгууллагууд хамтран бүтээсэн анхны томоохон хэмжээний баримтат кино бөгөөд энэхүү техникийн стандартыг ашиглан барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан анхны баримтат кино юм.
