solongonews
Өвөр Монголын 151 аж ахуйн нэгж олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний яармаг худалдаанд оролцов
2015-11-09 16:03
Өвөр Монголын 151 аж ахуйн нэгж Хятадын олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний яармаг худалдаанд оролцов.

XIII удаагийн олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний яармаг худалдаа

11 дугаар сарын 7-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарaгт Хятад улсын хөдөө аж ахуйн алба болон Фүжянь мужийн засгийн газраас хамтран зохион байгуулсан Хятадын XIII удаагийн Oлон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний яармаг худалдаа Фүжянь мужийн Фүжөү хотод нээлтээ хийв. Өвөр Монголын 12 аймаг хотын 151 аж ахуйн нэгж уг яармаг худалдаанд оролцжээ. Яармаг худалдааны үеэр ерөнхий үзэсгэлэнгийн танхимд сүүний бүтээгдэхүүн, махны бүтээгдэхүүн, ноолуур, хүнсний бүтээгдэхүүн, төмсний бүтээгдэхүүн, ойн бүтээгдэхүүн зэрэг зургаан хэсэгт 102 төрлийн 1009 цэвэр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлжээ.

Яармаг худалдааны үеэр

Энэ удаагийн олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний яармаг худалдааны үзэсгэлэнгийн танхимын хэмжээ нь 120 гаруй мянган хавтгай дөрвөлжин метр бөгөөд Хятадын түүхэн дэх хамгийн анхны том хэмжээний талбайг хамарсан болно. Уг яармаг худалдаанд 45 үзэсгэлэнгийн баг оролцсон бөгөөд үндэсний орчин үеийн хөдөө аж ахуйн жишээ газар, жимсний бүтээгдэхүүний брэнд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний газар нутгийн онцлогтой брэнд, малын эмийн бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн зэргийг багтаасан 11 салбарын мэргэжлийн үзэсгэлэнгийн баг оролцсон байна.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл