solongonews
Бор идээний цээр ёсон
2015-11-16 17:00
“Монгол судлалын нэвтэрхий толь ( зан үйл )” номоос

Монголчууд “газарт асгасан нэг мөхлөг ам тэнгэрт тэмээн чинээ харагддаг” хэмээдэг болохоор ам будаа асгаж бүрэлгэхийг ихэд цээрлэдэг байна. Ам будааг бусдад өгөх буюу зарахдаа уут савтайгаа өгөхийг “хишиг буянаа алдана” гэж цээрлэдэг. Тогоонд будаа хийхдээ уут тулмаараа цутгаж хийхийг цээрлэж, заавал аяга, шанагаар утгаж хийдэг. Уут тулмаараа хийвэл хөрөнгөө хөнтөрч бий гэдэг. Ам хүнс бузартаж, хишиг буян зайлна гэдэг ба боорцог хийх гурилыг хүйтэн усаар зуурах, боорцгийг харлаж шаттал хайрах, боорцог хийж байхдаа их дуугаар ярих зэргийг цээрлэдэг. Боорцгийг зураас хэрчимгүй хайрах, хээтэй талыг нь доош хандуулж таваглахыг мөн цээрлэдэг. Учир нь нас барагсдад тахилга тавихад зураас хэрчимгүй боорцог хэрэглэдэг буюу боорцгийн өнгө талыг нь дорогш хандуулж тавьдаг байжээ. Дээжийн боорцог буюу идээ таваг засахад сондгой тоогоор тавихыг цээрлэдэг.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл