solongonews
Арван долоо хоногтойдоо таны хүүхэд:
2015-12-28 18:21
Анагаахын ухаанд энэ долоо хоногоос өмнө таны хүүхдийг эмбрион хэмээн нэрлэж байсан бол одоо жинхэнэ утгаараа ураг хэмээн нэрлэнэ. Одоо түүний нүдний зовхи нь нүдийг хамгаалж анивчиж байгаа. Тэрээр хааяа хааяа амьсгалах хөдөлгөөн хийж байна. Арьс нь өмнөхөөсөө аажмаар зузаарч, бэлэг эрхтэн нь хэлбэрээ олж байгаа. Одоо түүний өндөр нь нэг инч буюу 25.4 миллметр болсон байгаа.
 
Танд баяр хүргэе. Одоо таны умай томорсоор бейсболлын бөмбөгний дайтай болжээ. Толинд харахад гэдэс тань мэдэгдэхүйц хэлбэртэй болж, бэлхүүсний тойрог бүдүүрч эхэлсэн байх болно. Энэ хооронд хөх тань завгүй ажиллаж байгаа. Жирэмсний эхний хэдэн долоо хоногийн турш прогестерон даавар ихээр ялгарснаас сүүний булчирхайнууд бяцхан үрийн тань хоолыг бэлдэхээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм. Улмаар хөхний хэмжээ ч томорч, судаснууд нь тодорч харагдах бөгөөд хөхний толгой ч мэдэгдэхүйц томорно. Ингэснээр хүүхдийн анхны хоол болох ангир уургийг түүнд амлуулахад илүү хялбар болгох гэж бие мах бод тань ажиллаж буй хэрэг юм. 
Энэ долоо хоногт та жин нэмсээр байгаагаа мэдэрнэ. Үүнд санаа зовох хэрэггүй. Таны жингийн нэмэгдэлд хяналтын эмч тань ямар нэгэн санаа зовоосон зүйл олж харахгүй бол энэ нь хэвийн өөрчлөлт юм. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл