Синьхуа агентлагийн дарга Фү Хуа 2-р сарын 17-нд Японы Токио хотод Киодо агентлагийн дарга Хироши Мизутанитай уулзжээ.
Фү Хуа хэлэхдээ, Хоёр орны хэвлэл мэдээллийн томоохон байгууллагын хувьд Синьхуа агентлаг, Киодо агентлаг хоёр талын харилцааны хөгжлийн гэрч, оролцогч юм. Синьхуа агентлаг Киодо агентлагтай хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны ололт амжилтыг бэхжүүлэх, шинэ хэвлэл мэдээлэл, шинэ технологийг нэвтрүүлэх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Дэлхийн хэвлэл мэдээллийн саммитын хүрээнд хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж, Хятад, Японы харилцааг хөгжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хоёр талын харилцааны тогтвортой, урт хугацааны хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэв.
Хироши Мизутани хэлэхдээ,Киодо агентлагт болон Синьхуа агентлаг найрсаг харилцан яриа хэлэлцээ өрнүүлдэг уламжлалтай бөгөөд хамтын ажиллагааны үндэс суурийг цаашид бэхжүүлж, харилцан солилцоог үргэлжлүүлэн бэхжүүлж, хамтын ажиллагааны салбарыг өргөжүүлж, хоёр талын хоорондын илүү үр ашигтай хамтын ажиллагааг ахаиулна гэдэгт найдаж байна гэв.
