Холбооны технологийн туршилтын 15-р хиймэл дагуулыг хөөргөв
2025-03-10 11:16
Холбооны технологийн туршилтын 15-р хиймэл дагуулыг хөөргөв.
Хятад улс Шичаны хиймэл дагуул хөөргөх төвд “CZ-3B" зөөгч пуужинг ашиглан 03-р сарын 10-ны өдрийн 01 цаг 17 минутад харилцаа холбооны технологийн туршилтын 15-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, хиймэл дагуул тойрог замд амжилттай орсноор тус удаагийн хөөргөлтийн ажиллагаа бүрэн амжилттай болов.

Харилцаа холбооны технологийн туршилтын 15-р хиймэл дагуулыг ихэвчлэн олон зурваст, өндөр хурдтай хиймэл дагуулын холбооны технологийн баталгаажуулалт хийхэд ашиглах юм.
Энэ хөөргөлт нь Чанжэн нэрэмжит зөөгч пуужингийн хувьд 562 дахь удаагийн нислэг байв.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
