solongonews
Тосгоны дүр төрх шинэчлэгдэж иргэдийн сэтгэл тэнийлээ
2015-11-10 10:25
Шинэ Барга баруун хошууны “Арвыг хамруулах” төслийн цуврал мэдээ(Нэг)

Өвөр Монголын хэмжээнд “Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлснээс хойш Шинэ Барга баруун хошууны малчид ундны цэвэр ус, хатуу хучилттай зам, телевизийн сувгийн тоог нэмэгдэж, клуб, супермаркет, гацаа сумны эм эмчилгээний тасгийг засаж сайжруулан, өндөр настнуудыг засгийн газраас харж, ард олон, малчин түмэндээ үнэн бодитой ашиг тусыг шууд хүртээлээ.

Супермаркет

Шинэ Барга баруун хошууны Богд-Уул сум нь зургаан суурин, нэг төв, байгалиараа байгаа нэг тосгонтой сум юм. “Арвыг хамруулах” төслийн хүрээнд Богд-Уул сум 204 эвдэрч хуучирсан байшинг газарт оруулж, 160 иргэдийн гэр байшинг засаж, 14 айлын шавар байшинг тоосгон байшин болгон засаж сайжруулсан байна.

Засаж сайжруулсан тоосгон байшин

Энэ жил 65 настай Бай Үйжү гуай Богд-Уул суманд 40 гаруй жил амьдарсан малчин. Сумын удирдлага түүнтэй зөвлөж, хуучин хашаа саравчийг нь нурааж, 60 кв.м шинэ тоосгон байшинтай болгож байгаа бөгөөд тэрээр тун их баярлаж байгаагаа илэрхийлж байв.

Богд-Уул сум

Бай Үйжү гуай хэдийгээр нас сүүдэр дал дөхөж байгаа ч усан будгийн зураг зурах, дөрвөн утаст хуур тоглох зэрэг тун олон авьяастай. Улс гүрнийхээ бүтээн байгуулалтад хувь нэмэр үзүүлсэн ахмад удирдлагуудын хөрөг зургийг усан будгаар зурсан нь түүний амин хайртай бүтээл нь болно.

 Телевизийн сувгийн тоо нэмэгджээ

Одоо Далай суманд сууж байгаа Теэжүань гуай мөн “Арвыг хамруулах” төслийн хэрэгжилтийн ачаар ямар ч зардалгүй 46 кв.м шинэ тоосгон байшиндаа тун удахгүй нүүж орно.

Шинэ Барга баруун хошуу “Арвыг хамруулах” төслийг хурдтай ахиулах явцдаа барилгын инженер болон аж ахуйгаар тулгуур болгож, сум тосгоныг төвлөрүүлэн цомхтгосны дараа сургууль болон суух хүнгүй хоосон байгаа ашиглаж болох байр байшинг зассан байна. Засгийн газраас удирдаж, зах зээлд төлөвлөлт хийх маягаар эх байгалийг дахин нэгтгэж, иргэдийн оршин суух амьдралын түвшинг сайжруулж, ард олны жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, цаашид тасралтгүй нэмэгдүүлэх зорилгоор ажилласан болно.

Зохиогч: Хан Үйфэнь, Э.Солонговаа, Цэнгэл
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл