solongonews
G20-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болно
2025-02-11 10:11
G20-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болно

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 02-р сарын 10-нд ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Хоёрдугаар сарын 20-21-нд Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо болох "Их 20"-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Хятадын Гадаад харилцааны сайд Ван И оролцохтой холбогдуулан сэтгүүлч асуулт асуув.

Энэ талаар Гүө Жякүнь:

- "Их 20" бол олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум болохын хувьд, түншлэлийн үзэл санааг хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжихийн төлөө хамтран ажиллаж, дэлхийн засаглалыг илүү шударга, зүй зохистой чиглэл рүү удирдан дагуулж, бүх улс орнууд хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэхэд туслах ёстой. Хятад улс бүх талуудтай хамтдаа хичээн зүтгэж, энэхүү Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг эерэг үр дүнд хүргэхэд тус дөхөм үзүүлж, олон талт үзлийг дэмжиж, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн сорилтыг хамтдаа даван туулах гэсэн хүчтэй дохиог гадаад ертөнцөд өгөхөд бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл