11 дүгээр сарын 14-ий өдөр буюу өнгөрсөн бямба гарагийн үдэш Гэндэн-Очирын Журамтын номын ач хариулах тайлах “Сухай хоёр мод” тоглолт Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуулийн урлагийн ордонд болж өнгөрөв. Энэхүү тоглолтыг Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуулийн дуу хөгжмийн дээд сургуулийн ардын дууны дуулаачийн салбараас зохион байгуулжээ.

Монгол ардын уртын дуу “Амгалант төрийн товчоон”-г дуулна
Улаанхад хотын Ар Хорчин хошууны Баян-Өндөр сумын Зэвт гацаанд нутагтай Журамт Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн Дээд Сургуульд уртын дууны мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутан болно. Тэрээр төгсөх жилдээ хүндэт багш, аав ээж, элгэн хайртай сургуульдаа ач хариулж энэхүү уртын дууны тайлан тоглолтоо хийж байгаа билээ.

Монгол ардын уртын дуу “Нарийн хөх”-ийг дуулав

Монгол ардын уртын дуу “Цагаан тохой нутаг”-ийг дуулав

Монгол ардын уртын дуу “Жороон жороо”-г дуулав
Журамт 2013 оны “Талын содон аялгуу” дууны тэмцээний оны манлай, 2013 онд анх удаагийн найман муж орны оюутнуудын “Зүүдэн уянга” телевиз шагналт уралдааны мэргэжлийн багийн тэргүүн, 2013 оны 12 муж хотын “Талын тэнгэрлэг эгшиг” тэмцээний оны манлай, 2015 оны III удаагийн Ази тивийн олон улсын дууны наадамд “шилдэг дуучин” цол, 2015 оны “Талын одод” Өвөр Монголын залуу дуучдын тэмцээнд уртын дууны мэргэжлийн багийн гуравдугаар, 2015 оны Өвөр Монголын Өөртөө Засах Орны II удаагийн уртын дууг өвлөн хамгаалах тэмцээнд уртын дууны мэргэжлийн багийн гуравдугаар гэх мэт маш олон амжилтыг гаргаж яваа Өвөр Монголын залуу дуучин юм.


Журамтыи аав ээж болон багш нар нь
Тайлан тоглолтдоо Журамт “Амгалант төрийн товчоон”, “Нарийн хөх”,“Сухай хоёр мод”, “Өлийн даваа”, “Сэргэлэнхэн уул”, “Сэрмүүн сайхан сэелж”, “Жороон жороо”, “Цагаан тохой нутаг”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Саруул тал”, “Зургаан ханатай гэр” зэрэг монгол ардын уртын дуунуудыг дуулж, Билэгбаатар, Эрдэнэсүх, Цэцэнбилэг, Мандалт, Эрдэнэ-уул, Найрамдал, Гэрэлт, “Найр” хамтлаг, “Бодь” хамтлаг, залуу дуучин Уд нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөн дуучиндаа урам хайрласан байна.

“Найр” хамтлаг

Өвөр Монголын залуу дуучин Уд

“Бодь” хамтлаг

