solongonews
Их, дээд сургуульд суралцагчдын тоогоороо Хятад Улс дэлхийд тэргүүлэв
2015-12-11 11:50
Хятад улс их дээд сургуулийн оюутан сурагчдын тоогоороо дэлхийд тэргүүлэв.

2014 онд Хятад улсын их дээд сургуулийн оюутан сурагчийн тоо 35 сая 590 мянгад хүрч дэлхийд тэргүүлсэн бол их дээд сургуулийн тоогоор дэлхийд 2-рт жагссан тухай мэдээллийг сэтгүүлч Хятадын Боловсролын яамнаас хүргэлээ.

Хятад улсын дээд боловсролын насны хүн амын 37.5 хувь нь их дээд сургуульд сурч, "Боловсролын дунд урт хугацааны өөрчлөлт болон хөгжлийн үндэсний төлөвлөгөөний хөтөлбөр \2010-2020\"-т зааснаар 2015 онд дээд боловсролын насны хүн амын 36 хувийг их дээд сургуульд сургах зорилтыг урьдчилан биелүүлжээ. Үүний зэрэгцээ магистрын тоог 2015 онд 1 сая 700 мянгад, 2020 онд 2 саяд хүргэх зорилго тавьсан бол энэхүү тоо нь 2014 онд нэгэнт 1 сая 847 мянга 700-д хүрч, зорилгоо мөн урьдчилан биелүүлжээ.

Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл