solongonews
”Авьяаслаг Монголчууд” шоунд ”Эгшиглэнт чимээ” хамтлаг түрүүллээ
2015-12-14 14:22
”Авьяаслаг Монголчууд” шоунд С.Жамъянхорол багштай ”Эгшиглэнт чимээ” хамтлаг түрүүллээ.

"Монголчууд дэлхийд гайхагдах авьяастай"  гэдгээ "Авьяаслаг Монголчууд" нэвтрүүлэгээр харуулаад байгаа билээ. Mongol TV | HD телевизээс зохион байгуулж буй энэ нэвтрүүлэг нь "Монголчууд ямар их авьяастай хүмүүс байдгийг, ямар их ур чадвар, авьяас монгол хүнээс гарч чаддагыг харуулж чадсан, шоу" гэдгийг бүрэн утгаар нь үзүүлж байгаа юм.

Энэхүү шоуны эцсийн шатанд зөвхөн Монголчуудын нэр дээр Дэлхийд бүртгэгдсэн Уран нугаралтын гайхамшигийг харуулж буй А.Уранбилэг - Э.Нарангарав, Юнеско-д бүртгэлтэй Битүү амьсгалаар Лимбэ тоглож, ёочин хөгжмөөр гайхуулж буй хөгжимчин залуус Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Дархан хотын хүүхэд багачуудад 30 жил хөгжим зааж буй Багшийн хөөрхөн хөгжимчид "Эгшиглэнт чимээ", Ардын болон Орчин үеийн бүжгээр үзэгчдийг бишрүүлж буй "Янзаган хүрээ", Б.Тэмүүлэн-М.Халиун, хүний сэтгэлд хүртэл сайхан дуулж олон хүний талархал хүлээгээд байгаа О.Баярсайхан, А.Отгонбаяр нар тунан үлдээд байсан билээ.

Түүнчлэн цахим ертөнцөөр тэдний амжилтыг үнэлэн олон хүмүүс сэтгэлийн дэм өгч зарим нь хувиасаа мөнгө өгөхөө хүртэл амалаад байгаа билээ. 

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : mongoltv.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл