solongonews
Хятад Вануатуд яаралтай тусламжийн бараа хүргэжээ
2025-01-02 16:53
Хятад Вануатуд яаралтай тусламжийн бараа хүргэжээ

Хятадын засгийн газраас Вануатуд яаралтай тусламжийн бараа илгээсэн нь 1-р сарын 2-нд Вануатугийн нийслэл Порт Вилад хүрчээ. Тусламжийн бараа гардуулах ёслолд Вануатуд суугаа Хятадын элчин сайд Ли Минган, Вануатугийн түр хугацааны засгийн газрын Ерөнхий сайд Салви нар оролцжээ.

Сальви хүргэлтийн ёслол дээр Хятадын талд чин сэтгэлийн талархлаа илэрхийлэв. Тэр хэлэхдээ, Эгзэгтэй үед Хятадын тусламж хоёр орны гүн гүнзгий нөхөрлөлийг харуулж байна гэжээ. Вануатугийн тал гамшигт нэрвэгдсэн хүмүүст аль болох түргэн хүрэхийн тулд материал хэрэгслийг зохих ёсоор ашиглана гэжээ.

Ли Минган хэлэхдээ, Вануатуд саяхан болсон газар хөдлөлтөөс болж асар их хохирол амссан. Сайн найз, ах дүүсийн хувьд Хятад Вануатуд тусламж үзүүлж, хүнд байдлыг нь хөнгөвчилж чадна гэж найдан, тусламжийн багц материалуудыг Вануатуд яаралтай хүргэж байна. Хятад улс Вануатудын гамшгийн дараах сэргээн босголтын ажилд боломжийнхоо хэрээр тусламж үзүүлэхэд бэлэн байна.

Онгоцоор майхан, эвхдэг ор, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж, яаралтай тусламжийн хоол хүнс, эмнэлгийн хэрэгсэл зэрэг 35 тонн материал тээвэрлэж хүргэсэн байна.

2024 оны 12-р сарын 17-нд Өмнөд Номхон далайн арлын улс Вануатугийн ойролцоох 7.3 магнитудын газар хөдлөлт болж, наад зах нь 14 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж, хотын дэд бүтэц ноцтой хохирол амссан байна.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл