Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад, Африкийн орнуудын худалдааны хэмжээ 10 дахин нэмэгдэж, зөвхөн энэ онд гэхэд л 300 тэрбум ам.доллароос давсан байна. Ийнхүү мэдэгдлийг өчигдөр Бээжин хотноо эхэлсэн БНХАУ, Африкийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх IV чуулганы үеэр хэлсэн байна.
Тэгвэл хоёр орны худалдааны эргэлтийг ирэх 2020 онд 400 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр хүчин чармайлт хийхээр Хятадын тал төлөвлөж байна.

Сүүлийн жилүүдэд Хятад Улс Африкийн орнуудтай харилцаагаа улам идэвхтэй хөгжүүлэн, Африк тивд асар их хөрөнгө “цацах” болсон юм. Дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, бага хүүтэй зээл олгох хэлбэрээр тус тивийн ашигт малтмал, уул уурхайн салбарт хөрөнгө оруулна.
