Цаг бол АЛТ
2015-12-28 18:21
Цаг хугацаа гэдэг их сонин зүйл, удаан юм шиг мөртлөө хурдан юм шиг, явж өгдөггүй юм шиг мөртлөө зарим үед пуужин шиг л нисээд өгнө. Биднийг бага ангид байхаас л багш нар “Цаг бол АЛТ” гэж байнга хэлдэг байсан нь толгойд сайн суужээ.
Цаг хугацаа гэдэг их сонин зүйл, удаан юм шиг мөртлөө хурдан юм шиг, явж өгдөггүй юм шиг мөртлөө зарим үед пуужин шиг л нисээд өгнө. Биднийг бага ангид байхаас л багш нар “Цаг бол АЛТ” гэж байнга хэлдэг байсан нь толгойд сайн суужээ. Өдөр хоног хэдий удаан өнгөрж буй санагдаж байгаа ч өнгөрсөн өдрүүдийг эргээд хархад ямар хурдан болоод өнгөрчихөө вэ гэмээр л санагдана. Ямар сайндаа саяхан би найзуудтайгаа хамт сууж байгаад “Саяхан л шинэ жил болж байсан юмдаа” гэж хэлээд баахан шоолуулхавдээ...

Хүмүүсийг байгаа дээр нь хайрлаарай, тэд нэг л мэдхэд амьдралаас чинь бүр мөсөн эсвэл түр зуур явчихна шүү... Манай нэг найз удахгүй гадаад явах гэж байгаа юм лдаа, тэгээд тэр найз маань хэлж байсан юм, “Одоо бодоход би та нарыг их дутуу хайрлажээ” гэж. Хажууд хайрлууляа гээд байж байгаа хүмүүсийг бид анзааралгүй байлгасаар, харин тэднийг хаашаа нэг тийш явсаны дараа цаг хугацаа өнгөрсөний дараа, хэтэрхий оройтсоны дараа бүгдийг ухаарж харамсдаг. Нөгөө өнгөрсөн борооны араас цув нөмрөнө гэгчээр болно, харин цув нөмөрөөд ч нэмэргүй учир нь дахин бороо орохгүй.
Цаг хугацаатай уралдаж амьдрах нь хамгийн сайхан, анхандаа танд хэцүү санагдах л байх гэхдээ сүүлдээ ингэж амьдрах нь танд илүү эмх цэгц, амжилт ололт, сайн үр дагаварыг авчирна. Та өдөр бүрийнхээ төлөвлөгөөг гаргаж байвал ажил тань яг цаг тухайдаа амжилттай бүтэх байх.
Жишээ нь:
11:30- Хулантай хамт цай ууна.
12:20- Ажлын тайлангаа танилцуулна.
13:40- Нотариотын газар орно.
15:00- Хайрттайгаа хамт өдрийн хоол иднэ.
17:00- Бага хүүг сургуулиас нь авна.
19:00- Гэр бүлтэйгээ хамт тоглолт үзнэ.
Гэх мэт тэр өдөр хийх чухал, орхигдуулж болохгүй зүйлсээ цаг зааж бичээд байвал та дараах ажилаа цагт нь хийхийн тулд өмнөх ажилаа цагт нь хийж дуусгах чадвартай болно гэсэн үг. Та хэрвээ өдрийн төлөвлөгөө гаргаж үзээгүй бол туршаад үзэхэд илүүдэхгүй шүү, танд таалагдах болно.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
