Гадаадтай эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэх нь 2024 оны Хятадын эдийн засгийн маш чухал чиг хандлаг байлаа. Аж ахуйн нэгжүүд хилийн чанадад ажил төрөл эхэлж буй хурд, нягтрал, эрч хүч нь урьд өмнө байгаагүй ихэссэн бөгөөд өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй байдлыг хэлбэрэлтгүй ахиулж, чансаатай хөгжлийг тууштай дэмжиж буй Хятад улсыг дэлхий дахин харлаа.
07-р сард Францын Парис хотноо болсон Олимпийн наадам дэлхий дахинд өнгө ялгарсан сайхан дурсамж үлдээлээ. Спортын тоног төхөөрөмж, туслах байгууламж, нүд гялбам спортын зал талбай, өхөөрдөм хөөрхөн сахиус гээд дэлхийн хамгийн том, хамгийн нөлөө бүхий спортын энэ арга хэмжээ дээрх бүх зүйл маш нарийн сонголттой байсан юм.
Парисын олимпийн сахиусын 80 хувийг Хятадын компаниуд үйлдвэрлэсэн бөгөөд олимптой холбоотой тоног төхөөрөмж, бэлэг дурсгалын зүйлсийн 80 гаруй хувийг мөн Хятадад үйлдвэрлэв. Дэлхийн технологийн шинэчлэл, аж үйлдвэрийн өөрчлөлтийг ажиглах цонх болсон Олимпийн наадамд Хятадын бүтээгдэхүүнүүд өөгүй сайхан өндөр үр ашигтай гүйцэтгэлээрээ өөрсдийгөө нотолсон билээ.
Гадаадад гарсан хүмүүс "Нээлтийн эрин үе" эхэлж байна гэж хэлдэг. Хил дамнасан цахим худалдааг жишээ болгон авч үзье. Сүүлийн таван жилд Хятадын хил дамнасан цахим худалдааны нийт хэмжээ 10 дахин нэмэгджээ. 2024 он гарснаас хойш хил дамнасан цахим худалдааны өсөлтийн хурд Гаалийн ерөнхий газрын хамгийн сүүлийн үеийн урьдчилсан тооцоогоор 2024 оны эхний гурван улиралд Хятад улсын хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын хэмжээ 1.88 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 11.5 хувиар өссөн байна. Өнөөдөр хил дамнасан цахим худалдаа нь Хятадын гадаад худалдааны хөгжилд үр дүнтэй хүч болж, дэлхийн хэрэглэгчдэд илүү олон төрлийн худалдан авалт хийх боломж олгож байна.
Улам олон Хятадын компаниуд гадаад зах зээлийг бизнесийн өсөлтийн чухал чиглэл гэж үзэх болов. Е-Diмеnѕiоn Тнinк Таnк-ийн ахлах зөвлөх Ли Шяоянь:
- 4000 А-д бүртгэлтэй компанийн эхний хагас жилийн тайланд дүн шинжилгээ хийсний дараа компаниудын 53 хувь нь гадаадад байгаа орлогоо ил болгосон юм. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн орлого 2023 оны сүүлчийн 45 хувиас илэрхий өсөн нэмэгдсэн бөгөөд аж ахуйн нэгжүүд олон улсын жишгээр хөгжихөд ихээхэн анхаарах болсныг харуулсан байна.
Гадаадад үйл ажиллагаа явуулж буй компаниудын хөгжлийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж буйг харуулсан өөр нэг тоо баримт бий. Хилийн чанад дахь нийгмийн сүлжээний платформ болох LinкеdIn-ийн ерөнхий менежер Ван Чи:
- Өдгөө Хятадын 59000 гаруй компани гадаадаас 4.5 сая ажилтан элсүүсэн нь сүүлийн хоёр жилд Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаадаас ажилтан элсүүлсэн тоо тав дахин нэмэгдсэн үзүүлэлт болж буй. Бид үүнийг маш том хандлага гэж үзэж байна гэж хэлэв.
Латин Америкийн зах зээлд орж ирээд удаагүй байхдаа Шэньжэний СИВОТ ухаалаг гар утасны брэнд гар утасны савлагааны хайрцгийг өнгөлөг болгон өөрчлөх шийдвэр гаргажээ.
Энэ бол зах зээлийн судалгаанд үндэслэсэн бүтээгдэхүүнээ тухайн газар нутагт нутагшуулах стратеги юм. Тус компанийн хариуцлагатай албаны ажилтны задлан шинжилснээр тус компанийн гар утасны брэндийн хайрцаг нь уг нь ерөнхийдөө хар, эсвэл дун цагаан өнгөтэй байсан юм. Латин Америкт хүмүүс харин тод шар зэрэг өнгөнд илүү дуртай тул хэрэглэгчид маань гялгар тод өнгөнд дуртай гэдгийг ойлгож мэдсэн. Ийм учраас тэд сав баглаа боодлынхоо өнгийг өөрчлөөд зогсоогүй олон өнгийн гар утас ч үйлдвэрлэсэн байна.
Энэ нь Африк зэрэг газруудад борлуулалт ихтэй Тrаnѕѕiоn гар утасны олсон амжилттай ижил төстэй юм. Өнгөт арьстай селфиний асуудлаас эхлээд хэд хэдэн зүйлийг шийдэх хүртэл Транссион нь Африкийн хэрэглэгчдийн шинж чанар, дадал зуршлыг судалсны үндсэн дээр "Дэлхийн сэтгэлгээ, орон нутгийн инноваци" гэсэн хилийн чанад дахь байршлын үзэл баримтлалыг аажмаар бүрдүүлэн, борлуулалтын сүлжээ нь дэлхийн 70 гаруй улс орон, бүс нутгийг хамарсан байна. 2024 оны эхний улиралд энэ гар утас үйлдвэрлэгч дэлхийн гар утасны нийлүүлэлтээр дөрөвдүгээрт жагсжээ.
Германд болсон 2024 оны Европын цомын хөл бөмбөгийн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид Европын цомын шилдэг ивээн тэтгэгч Хисенсенийн(Нiѕеnѕе)-ын заргыг тоглолтын хажуугаар байнга гаргаж байв. Сүүлийн гурван жилийн хугацаанд Хисенсенийн(Нiѕеnѕе) Европ дахь судалгаа, боловсруулалт, дизайн, бүтээгдэхүүний менежментийн салбарт ажиллагсдын тоо 40 хувиар өсч, Нiѕеnѕе хөргөгчийн борлуулалт ЕХ-ны 25 оронд 9.6 хувийн зах зээлийг эзэлж, Нiѕеnѕе зурагт ч Европт нийт 9 хувийн зах зээлийг эзэлсэн байна.
Хисенсийн сонгосон зам санамсаргүй биш юм. Энэ удаагийн Европын цомын төлөө хөл бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэгч 13 аж ахуйн нэгжийн 5 нь Хятадын компани. Хятадын аж ахуйн нэгжүүдийн өдрөөс өдөрт өссөн нэр хүнд болон гадаадтай хамтын ажиллагааны талаар хурдтай хөгжиж буй нь Хятадын брэндүүдийн нөлөөг нэмэгдүүлсээр байна.
Хятад улс одоогоор гадаадад 30 сая гаруй метр квадрат талбайг хамарсан 2500 гаруй агуулах барьсан болохыг тоо баримт харуулж байна. Хил дамнасан худалдааны хилийн чанад дахь логистикийн чухал зангилаа болохын хувьд гадаад дахь агуулахууд хөгжлийн хурдан замдаа орж, аж ахуйн нэгжүүдэд гадаадад үйл ажиллагаа явуулахад тусалж байна.
Өнөөг хүртэл "Sнiсаiтоng"нь 20 мянга гаруй жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжид үйлчилж, гадаад зах зээлээ өргөжүүлж, 168 улс орон, бүс нутагт бараа бүтээгдэхүүн экспортолж, экспортын нийт хэмжээ 70 тэрбум юанийг давсан байна.
Хил дамнасан цахим худалдааны “Тэмү” платформ нь Хойд Америкийн зах зээлийг хамарсан аппликэшн татан авалтын жагсаалтыг тэргүүлж, дэлхийн 70 гаруй улс орон, бүс нутгийн 100 сая гаруй хэрэглэгчид Хятадын бүтээгдэхүүнүүдийг худалдан авсан байна. SНЕIN, ТiкТок Sнор, Теми, АliЕхрrеѕѕ зэрэг хил дамнасан цахим худалдааны платформуудын тусламжтайгаар анхандаа гадаадад гарах чадваргүй байсан олон тооны жижиг, дунд үйлдвэрүүд чанар сайтай, хямд өртөгтэй Хятадын бүтээгдэхүүнийг дэлхийд борлуулах болж байна.
Олон тооны жижиг, дунд үйлдвэрүүд платформын удирдлага дор хамтран гадаадад хөгжих сонголтыг хийсэн байна. Тухайлбал, нэг цэгийн эд анги худалдан авах, бүтээгдэхүүн хүргэх үйлчилгээний платформ болох Наizнi Оnlinе нь хоёр мэдээллийн сантай. Нэг нь Хятадын 700,000 жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хүчин чадал, туршлага зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг тодорхойлсон үйлдвэрлэлийн хүчин чадлын мэдээллийн сан, нөгөө нь 105 улс орон, бүс нутгаас ирсэн 280,000 худалдан авагчийн эрэлт хүсэлтийн тал болон зургийн мэдээллийн сан нь ханган нийлүүлэгч, захиалга зэрэг асуудлыг шийдвэрлэх, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн "захиалга авах" чадавхийг сайжруулахад хоёр талдаа тусалдаг.
Дэлхий даяар 30,000 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд Алибаба олон улсын станцын хиймэл оюун ухааны бизнесийн туслахыг ашигласан бөгөөд холбогдох бүтээгдэхүүний гадаадад илрэх нь 37 хувиар нэмэгдсэн байна. Хиймэл оюун ухаан өдгөө дутагдаж болохгүй болсон гэж гадаад худалдааны аж ахуйн нэгжийн ажилтнууд үзэж байна.
Малайз улс үнэгүй хүргэлтийн бүс нутаг болсон байна. Таобао хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж эхлээд удаагүй байгаа бөгөөд холбогдох шаардлагыг хангасан тохиолдолд Малайзын хэрэглэгчид 199 юаниас дээш үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнээ хүргэлтийн үнэгүй авах боломжтой болсон. Үнэн хэрэгтээ үнэгүй хүргэх энэ аргыг Сингапур, Тайвань, Хонконг, Макао зэрэг газруудад бас нэвтрүүлсэн.
"Хар домог: Үкүн" хэмээх цахим тоглоом дэлхий дахинд борлуулалт сайтай байгаа нь дэлхий нийтээрээ Хятадын бараа бүтээгдэхүүн, Хятадын соёлд ямар их дуртай байгааг харуулсан юм. Хятадад бүтээгдсэн энэхүү анхны ААА тоглоомын шилдэг бүтээл нь дэлхийн хэмжээнд маш их амжилтанд хүрсэн. Гадаадын мэдээллийн шинжилгээний УG Inѕigнтѕ компанийн сүүлийн үеийн мэдээллээс харахад уг бүтээл 11-р сарын 19-ний байдлаар Sтеам платформ дээр 22 сая гаруй ширхэг борлогдож, 1.1 тэрбум гаруй ам. долларын ашиг олсон төдийгүй жил бүр шалгаруулах тоглоомын салбарын "Оскар" ТGА төрөлд нэр дэвшсэн байна.
Цахилгаан мотоцикл нь Хятадын нүүрстөрөгч багатай аяллын шийдлийг хангав. Тайландын Үндэсний цахилгааны газар, орон нутгийн мотоциклийг бензин хөдөлгүүрээс цахилгаан хөдөлгүүртэй болгон өөрчлөх үед Хятадын Таiling брэнд цахилгаан мотоциклийн багцаа уг төсөлд хандивлаж, нийгмийн үйлчилгээ үзүүлэн, Тайландын хэрэглэгчдийг цахилгаан хөдөлгүүрт мотоциклд улам сонирхолтой болгож, бензин хөдөлгүүрт мотоциклоос цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл тийш шилжих шилжилтийг ахиулсан байна. Энэ оны 08-р сарын 12-нд 40,000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан, жилд 350,000 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай Таiling-ийн Вьетнам дахь дэлхийн арав дахь ухаалаг үйлдвэрлэлийн бааз албан ёсоор ашиглалтад орлоо.
Робот бүр Европ, Америкийн орнуудын дунд давхаргын зайлшгүй хэрэглэх багаж хэрэглүүр болжээ. Жишээлбэл, Хойд Америкийн Амазоны платформд Хятадад үйлдвэрлэсэн АIРЕR иь хамгийн их эрэлттэй усанд умбах робот болжээ. АНУ болон Европт Хятадаас гаралтай LИВА ухаалаг зүлэг хаддаг робот нь цэвэр цахилгаан хөдөлгүүртэй, бүрэн автоматжуулалттай зэрэг давуу талаараа Амазоны борлуулалтын тэргүүн байрыг удаан хугацаанд эзэлсээр ирсэн. Эдгээр нь тус бүрдээ хэдэн мянган ам.долларын үнэтэй бүтээгдэхүүн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Аюулгүй аялал нь олон хүнд Хятадын бие даасан жолоодлогын техникийн хүчин чадлыг харах боломжийг дахин олгосон юм. WеRidе нь Хятад, АНУ, Арабын Нэгдсэн Эмират, Сингапурт автомат жолоодлогын үнэмлэх авсан бөгөөд үйл ажиллагаа нь дэлхийн 7 орны 30 хотод өргөжин тэлж, Роnу.аi нь автомат жолоодлогын технологи болон хамтын ажиллагааг нутагшуулсан байна.
Гал утас нь Латин Америкчуудын зайлшгүй сонголт болсон байдаг. Хiаомi, Мотоrоlа, Тrаnѕѕiоn, Ноnоr... Арав гаруй жилийн хөгжлийн үр дүнд 2024 оны эхний улирал гэхэд Латин Америкийн гар утасны зах зээлийн эхний таван байрын дөрөв нь Хятадын гар утасны брэнд байсан.
Дэлхийн өнцөг булан бүрд байгаа үзэгчдийн онлайн жүжиг үзэх хэлбэрээр амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг болжээ. Энэ оны 05-р сард Үоики Wнiте Nigнт Тнеатrе-ын гаргасан "Rеgеnеrатiоn" олон ангит кино нь энэ жил мөн дэлхийн хэмжээний стриминг медиа платформ болох Nетfliх-ийн өдөр тутмын жагсаалтыг тэргүүлэв. Гадаадад микро богино хэмжээний жүжгийн зах зээлд зориулж тусгайлан бүтээсэн RееlSноrт программ хангамж нь Хойд Америк, Европын улс орон, бүс нутгийн программ хангамжийн дэлгүүрүүдийн татаж авах зэрэглэлд тасралтгүй тэргүүн эгнээнд орж ирсэн.
Дэлхийн хүн ардын өдөр тутмын амьдралд хувцас хунараас авахуулаад гадна гарч спортоор хичээллэх эдлэл хэрэгсэл, гэрийн тэжээвэр амьтдын хэрэглэгдэхүүнээс гоо сайхны бүтээгдэхүүн, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, электрон дугуй, 3D принтерээс машин хүртэл "Хятадад үйлдвэрлэв" нь аливаа зүйлийг чимээгүйхэн бидний амьдралд ханган, хилийн чанад дахь хэрэглэгчид бодит хэрэглээний шинэчлэлийг мэдрүүлэн, хүмүүсийн сайн сайхан амьдралд гэрэл гэгээ нэмж байна.

1.Чүнчин хотын дээд шинэ технологийн бүсийн Чүнчин Шиньюань мотоциклийн ХХК-ийн ажилтнууд Латин Америкийн орнуудад экспортлох мотоциклийг савлан тээвэрлэж байна
Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ХУАН ВЭЙ
2.Шаньдүн Тайшань спортын аж үйлдвэрийн групп Парисын олимпод зориулан тоног төхөөрөмж нийлүүлэв
Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч Жү Жэн
3.Экспортод бэлтгэж буй машинууд Фүжянь мужийн Фүжөү далайн гармын Жян-Инь далайн гармын бүсийн гаалийн хяналтын бүсэд зогсоно Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛИНЬ ШАНЬЧУАН

Унгарын Будапешт хотод Хятад-Европын худалдаа, ложистикийн хамтын ажиллагааны парк дахь Хятадын худалдааны үзэсгэлэнгийн төвд худалдаа хийж байгаа нь Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЖАН ФАНЬ

Кени улсад үйл ажиллагаа явуулдаг цахим худалдааны томоохон платформуудын нэг болох Кiliмаll-ийн ажилтнууд агуулахад ажиллаж байгаа нь Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛИ ЯХҮЙ
